Сэтгэл зүйн клубийн “Self Love and Mental Health” 5 өдрийн эвент
2026 оны 10 дугаар сарын 19–23-ны өдрүүдэд Шинэ Эхлэл сургуулийн Сэтгэл зүйн клуб-ээс суралцагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, эерэг мэдрэмж түгээх, өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдрэх, илэрхийлэх боломж олгох зорилгоор 5 өдрийн эвент үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 
Бусдад талархаж явдгаа илэрхийлж, чин сэтгэлийн үгсээр дамжуулан халуун дулаан мэдрэмж, эерэг харилцааг түгээх боломжийг бүрдүүллээ.
Сайн дурын үйл ажиллагаанд нэгдэн, бусдад урам зориг өгөх, итгэл найдвар төрүүлэх, сэтгэлийн дэм болох карт бүтээж, эерэг үгсийг түгээв.
Өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, өөрийгөө сонсох орон зайг бүрдүүллээ.
Үнэгүй, энгийн хэр нь халуун дулаан мэдрэмж бэлэглэх “Баавгайн тэврэлт”-ээр дамжуулан нөхөрсөг харилцаа, дотно мэдрэмж, эерэг уур амьсгалыг түгээв. Тэврэлт нь харилцан зөвшөөрөлтэй, хүн бүрийн хувийн орон зайг хүндэтгэсэн байхыг чухалчиллаа.
Өдөр тутмын олон бодол, мэдээллээс түр завсарлага авч, жижиг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх, одоо мөчөө мэдрэх дасгалаар дамжуулан оюун санаагаа тайвшруулж, өөртөө амралт өгөх боломжийг бүрдүүллээ.
Сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжихийн тулд заавал том зүйл хийх шаардлагагүй. Талархлын ганц үг, урам хайрласан жижигхэн зурвас, өөрийн мэдрэмжээ илэрхийлэх боломж, халуун дулаан инээмсэглэл, хэдхэн хором өөртөө гаргах цаг ч бидний өдөр тутмын амьдралд эерэг өөрчлөлт авч ирж чадна.
Мэдрэмжээ сонсъё.
Бусдад урам хайрлая.
Эерэг харилцааг хамтдаа бүтээе!
Энэхүү 5 өдрийн эвентэд оролцож, сэтгэлийн дулаан, эерэг мэдрэмжийг хамтдаа түгээсэн нийт суралцагчид болон дэмжин ажилласан хүн бүрд талархал илэрхийлье. 
