Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын шинжлэх ухаан, технологи,
инженерчлэлийн боловсролыг дэмжих, дэлхийн роботын аварга шалгаруулах
тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох сурагчдыг сонгон шалгаруулах, робот
сонирхдог, түүгээр хичээллэдэг залуучуудыг хөгжүүлэх боломжоор хангах
зорилготой зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээний үндсэн төрөлд: Лего робот “Into orbit” буюу “Сансрын хиймэл дагуул,
дэлхийн тойрог зам” хэмээх ерөнхий сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан
бөгөөд тус тэмцээнд Улаанбаатар хотын болон 8 аймгийн /Хөвсгөл, Хэнтий,
Орхон, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь, Дархан-уул/ 23 сургуулийн 6-10
дугаар ангийн 26 баг, 150 сурагч оролцож “Шинэ эхлэл” ОУХС-ийн “Союз-39” баг хүрэл медаль хүртлээ.
Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэн оролцуулсан багш нартаа баяр хүргэж, амжилт хүсье.






