Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Бизнес судлалын багш2. Математикийн багш3. Химийн багш4. Хөгжмийн багш
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх зөвлөмж
Бүртгэл 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ. Дараах хаягаар орж цахимаар бүртгүүлнэ.https://register.newbeginning.edu.mn
Амжилтын баяр – 2024
2024 оны 05 сарын 22-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн “Амжилтын баяр-2024” үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд 2024 оны төгсөгчид сурлага, урлаг, спортын амжилт бүтээлээ сурталчилж, тайлагналаа. Мөн оны онцлох суралцагчдыг төрөл тус бүрээр тодруулж, шагналыг гардууллаа. Төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн […]
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ, ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ХАНГАСАН СУРАЛЦАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА. • 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2024-2025 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх • V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0 болон түүнээс дээш байх #Хяналтын_тоо: 2024-2025 оны хичээлийн жилд VI ангийн 2 […]
“Физикийн сонирхолтой нээлт” богино хэмжээний видео контентын уралдаан
БУЗАН-ээс зохион байгуулсан “Физикийн сонирхолтой нээлт” богино хэмжээний видео контентын уралдаанд амжилттай оролцож, 1-р байрт шалгарсан 9Б ангийн суралцагч М.Пүрэвбат, А.Өсөх-Ирээдүй нарын бүтээлийг танилцуулж байна.
Англи хэлний “Owlypia” онлайн олимпиад
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн 6-8 дугаар ангийн 85 суралцагч 2024 оны 04 дүгээр сарын 27-нд зохиогдсон олон улсын, Англи хэлний “Owlypia” онлайн олимпиадад оролцож 19 алт, 23 мөнгө, 31 хүрэл медаль хүртлээ. Тус олимпиадад 6Б ангийн 22 суралцагч оролцож, 3 алтан медаль 8 мөнгөн медаль 8 хүрэл медаль7А ангийн 16 суралцагч оролцож, 6 […]
“Robot Challenge Erdenet 2024” робот технологийн тэмцээн
04-р сарын 13-14-ний өдрүүдэд “Robot Challenge Erdenet 2024” робот технологийн тэмцээн Орхон аймагт амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний “Америк хөлбөмбөг тоглодог роботууд” төрөлд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн баг амжилттай оролцож, хүрэл медаль хүртлээ. Баяр хүргэж, амжилт хүсье.
Монгол улсын биологийн 34-р олимпиад
Монгол улсын биологийн 34-р олимпиадаас 9А ангийн суралцагч Р.Ариунзаяа алтан медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн биологийн багш Л.Чулууннямд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Global Youth Entrepreneurship Challenge 2024
Хүүхдийг Ивээх Сан, Хөгжлийн Шийдэл төрийн бус байгууллагатай хамтран 2017 оноос хойш зохион байгуулж буй “Global Youth Entrepreneurship Challenge” буюу “Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн тэмцээн” 2024 оны 4 дүгээр сарын 7-нд Улаанбаатар хот болон цахим орчинд зохион байгуулагдлаа. Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагддаг уг тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн 12 сургуулийн […]
Монгол улсын химийн 33-р олимпиад
Монгол улсын химийн 33-р олимпиадаас 12А ангийн суралцагч П.Анар мөнгөн медаль, 12Б ангийн суралцагч Д.Доржпалам хүрэл медаль, 9А ангийн суралцагч Р.Ариунзаяа хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн химийн багш Ж.Батхишигт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.