“ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөн
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн хамт олон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой “ТЭРБУМ МОД” үндэсний мод тарих хөдөлгөөнд сургуулиараа нэгдэж, нийт багш, ажилтан, 9-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эхийн төлөөлөл 213 хүн, Баянгол цэцэрлэгт хүрээлэнд 4 төрлийн 460 ширхэг мод тарилаа.Намрын мод тарих үйл ажиллагааг дэмжиж, хамтран […]
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Химийн багш2. Эмч
Намрын спортын наадам – 2023
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Намрын спортын наадам-2023” тэмцээн амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Б.Нямсүрэн багштай 7А анги тэргүүн байр, 8-10-р ангийн ангилалд Ж.Батхишиг багштай 10Б анги 3-р байр, 11-12-р ангийн ангилалд Э.Гантуяа багштай 11Б анги 3-р байрыг багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом […]
Зөвлөх багшийн сайн туршлага
Зөвлөх багшийн сайн туршлага №2 СУРАЛЦАГЧДЫН СОРИЛ, ТУРШИЛТ ХИЙХ ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЖ БУЙ АРГА ТУРШЛАГА… Багшийн танилцуулга: Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургуулийн химийн багш Ж.Батхишиг. УБИС 1994 онд химич, химийн багш мэргэжил, МУИС 1999 химийн шинжлэх ухааны магистр, Боловсролын салбарт 29 жил ажилласан. Үндэсний ба олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалт […]
“World Scholar’s Cup” олон улсын тэмцээн
2023.07.13-19-ний хооронд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан “World Scholar’s Cup” олон улсын тэмцээний Global шатанд дэлхийн 30 гаруй орны (АНУ, Канад, Их Британи, БНСУ, БНХАУ…) 1500 сурагч оролцсоноос манай сургуулийн 7а ангийн сурагч Г.МӨНХДӨЛ, Г.ХАНТҮШИГ, 7б ангийн сурагч Б.МӨНХТУЛГА нар амжилттай оролцож,-Team Bowl төрөлд 3 мөнгөн медаль -Collaborative writing төрөлд 1 мөнгөн медальхүртэж,2023.11.02-08-ны хооронд АНУ-ын […]
Эко аялал – 2023
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн уламжлалт “Эко аялал – 2023” үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд суралцагч, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллүүд Богд хан уулын Цэцээ гүн оргил руу явган аялал хийлээ.
Art excurse
Art&Design, Design Technology хөтөлбөрийг сонгон судалдаг 9,10-р ангийн суралцагчид “DUO ART” галерейд зочлон “Synergy” үзэсгэлэнг үзэж сонирхон, уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага өрнүүлэв. Шинэ эхлэл сургуулийн 2020 оны төгсөгчид болох М.Нямцэнгэл, М.Нямцэлмэг нар нь ИБУИВУ-ын Лондон Коллеж Их Сургуулийн (UCL) алдарт Слейд дүрслэх урлагийн сургуульд суралцаж буй анхны Монгол оюутан, уран бүтээлчид юм. Суралцах хугацаандаа тэд […]
2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2023-2024 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бүх суралцагч, багш, ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Математикийн багш2. Химийн багш3. Хятад хэлний багш
Singapore International Mathematical Olympiad Challenge SIMOC 2023
7-р сарын 24-26-ний өдрүүдэд Сингапур улсын үндэсний их сургууль дээр SIMOC-2023 олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Олимпиадад SASMO-2023, AMO-2022 олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шалгарсан 30 гаруй орны (Хятад, Япон, Сингапур, Энэтхэг, Мексик, Канад…) 3000-аад сурагч оюун ухаанаа сорьж оролцлоо. Энэхүү олимпиадад Шинэ эхлэл сургуулийн Л.ЧУЛУУННЯМ багштай 7б ангийн сурагч ОТГОНБААТАРЫН БАРХАС 3 төрлөөр амжилттай […]