7А, 7Б ангийн суралцагчид “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ
7А ангийн эцэг эх, асран хамгаалагчдын санаачилгаар БГД-ийн 20 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд 100 модыг 2023.05.20-ны өдөр 7АБ ангийн суралцагчид эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамтран суулгалаа. 🌲🌳🌴Мод тарьж ирээдүй хойч үедээ үлдээх ногоон орчныг бий болгоход хөрөнгө оруулалт хийж, идэвх санаачилга гарган өөрсдийн үр хүүхдээ төдийгүй 7Б ангийн найзуудыг нь […]
Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг 7Б ангийн суралцагчид уншлаа
2022-10-01-нээс 2023-05-01 хүртэлх хугацаанд, өглөө бүр 07.30-7.50 цагийн хооронд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагчид сургуулийн чанга яригчаар заавал сурах шүлгээ сонссоны үр дүнд уг шүлгийг бүрэн эхээр нь сурлаа.
“PIANO RECITAL” төгөлдөр хуурын тайлан тоглолт
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 12А ангийн сурагч Баатарбилэгийн Эрхэмбилэг, 8А ангийн сурагч Баатарбилэгийн Ариунбилэг нар “PIANO RECITAL” төгөлдөр хуурын тайлан тоглолтоо Улсын Филармонийн концертын их танхимд амжилттай хийлээ. Хүн төрөлхтний оюуны түүх болсон сонгодог урлагийн тэнгэр шавь нарыг маань үргэлж гэрэлтүүлэн гийгүүлж, алдрын замд хөтлөх болтугай. Урлагийн Янжинлхам бурхан ивээж байг!
Монгол улсын газарзүйн XXVII олимпиад
Улсын Газарзүйн XXVII олимпиадад #Шинэ_эхлэл сургуулийн 12Б ангийн суралцагч Г.Мөнхжавхлан амжилттай оролцож, мөнгөн медаль хүртлээ. 👏👏👏05-р сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдсан #Улсын_Газарзүйн_олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 30 багш, 9,12 дугаар ангийн 59 суралцагч оролцож, онол, дадлага ажил, мультмедиа тест гэсэн 3 төрлөөр мэдлэг чадвараа сорьсон байна. Суралцагч Г.Мөнхжавхланг улсын олимпиадад амжилттай бэлтгэж оролцуулсан Газарзүйн […]
7А, 7Б ангийн суралцагчид лекц сонслоо
Тус сургуулийн 7а ангийн эцэг эх, асран хамгаалагчдын санаачилгаар 7б ангийн ЭЭЗ-тэй хамтран, Монголын үг урлаачдын нийгэмлэгийн тэргүүн, олонд “Чилаа” нэрээр танигдсан лектор Г.Бандицэрэнг урьж, 7а болон 7б ангийн суралцагчдад лекц хүргэлээ.Хичээл сургалт төдийгүй, хүүхдүүдийнхээ хүмүүжил төлөвшилд анхаардаг эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлж, цаг заваа гарган хүрэлцэн ирсэн эрхэм лекторт цаашдын ажил үйлст нь […]
“Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан сургуулиудын амжилт, үр дүнгийн өдөрлөг
БОАЖЯ, БШУЯ, ШХА-ын хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төсөлд хамрагдсан #Баянгол_дүүргийн #Эрдмийн_Өргөө_Цогцолбор_Сургууль #ЕБ_ын_28дугаар_сургууль #ЕБ_ын_Шинэ_эхлэл_сургуулийн амжилт, үр дүнгийн өдөрлөг. Та бүхэндээ ажлын амжилт хүсье! Байгаль орчин, аялал жуулчлалын яамБоловсрол, шинжлэх ухааны яамSwiss Cooperation in MongoliaМонгол Улсын Боловсролын Их СургуульБоловсролын судалгааны үндэсний хүрээлэнБоловсролын үнэлгээний төвЦэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвБоловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтэсMongolian National […]
Монгол улсын биологийн XXXIII олимпиад
Улсын биологийн XXXIII олимпиадад Шинэ эхлэл сургуулийн 12А ангийн суралцагч Т.Намуун амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэнээр Арабын Нэгдсэн Эмират улсад болох “Олон улсын биологийн XXXIV олимпиад”-д оролцох эрхээ авлаа. 04-р сарын 28, 29-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулагдсан Улсын биологийн олимпиадад нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгаас 31 багш, 9,12 дугаар ангийн 60 суралцагч оролцож, […]
Урьдчилан сэргийлэх үзлэг
#УРЬДЧИЛАН_СЭРГИЙЛЬЕ Баянгол дүүргийн 16 дугаар хорооны Мэлмий хурц ӨЭМТ -тэй хамтран ахлах ангийн суралцагчдад шүд, амны хөндийн үзлэг, B,C вирус илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэг хийж зөвлөгөө өглөө. #Эрүүл_мэнд_эрхэм_дээд
Harry Potter’s week
Зохиолч Ж.К.Роулингийн “Harry potter-1” номоор дамжуулан суралцагчдын англи хэлний үндсэн чадваруудыг ахиулах, тэднийг унших дадалд хэвшүүлэх зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд 8 дугаар ангийн суралцагчдын дунд ГХЗАН-ийн багш нар болон 12 дугаар ангийн суралцагч Х.Халиунгоо, Б.Намуунаа, Б.Марал, Б.Тэлмэн нартай хамтран “Harry Potter’s week” үйл ажиллагааг 3 үе шаттай зохион байгууллаа. Үүнд: I […]
Америкийн математикийн олимпиад
#Америкийн_Математикийн_олимпиадад амжилттай оролцсон суралцагчид, бэлтгэсэн багш нартаа баяр хүргэе. Медаль хүртсэн суралцагчид Сингапур улсад болох дараагийн шатны SIMOC олимпиадад оролцох эрхтэй боллоо.