Баянгол дүүргийн хувцас загварын “ГОЁЛ-2023“ тэмцээн
БГД-ийн ЕБС-иудын 10-12-р ангийн суралцагчдын “ГОЁЛ-2023“ хувцас загварын тэмцээнд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 9-12-р ангийн 9 суралцагч амжилттай оролцлоо. Тус уралдааны гоёлын загварын төрөлд 10Б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнийн “Солонго” коллекци 3-р байрт, 9Б ангийн суралцагч Э.Урнаагийн “Байгалийн дуу хоолой” уран сэтгэмжийн загвар тусгай байрт, 9А ангийн суралцагч Г.Энэржингийн “Индранил” үндэсний хувцасны загвар тусгай байрт тус тус […]
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн II шатны үйл ажиллагаа
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн II шатны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа. 2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI-VIII ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа. Төсөлт хичээлийн I шат 3 сарын 31-нд Шинэ эхлэл сургууль дээр, II шатны тайлангийн үйл ажиллагаа 04-р сарын 03-ны […]
Шинэ Эхлэл Нэгдсэн Үндэстний Загвар хуралдаан
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг төсөлт хичээлийн хүрээнд 11-12-р ангийн суралцагчдын дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх оролцоог нэмэгдүүлэх, манлайллын чадварыг хөгжүүлэх, хамтарч ажиллах, шүүмжит сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Шинэ Эхлэл Нэгдсэн Үндэстний загвар хуралдааныг зохион байгуулав. ЮНЕСКО, Хүний Эрхийн хороо, Хүнс, ХАА-н хороо гэсэн бүтэцтэйгээр 40 гаруй орны 69 төлөөлөгч өөр өөрийн улс оронд тулгамдаад байгаа […]
“Номын сайн нөхөр ” аян
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн номын сангаас “Номын сайн нөхөр” аяныг амжилттай зохион байгууллаа.
“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдаан
“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдааны дүн гарлаа. Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ бүтээл” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолт
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолтыг багш, ажилтан, 6-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл үзэж сонирхлоо. Суралцагчдын сэтгэл зүйд нийцсэн, цаг үеэ олсон, үр өгөөжтэй сайхан тоглолт боллоо. “Анир” поп оркестрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
Ханзны уран бичлэгийн уралдаан
Суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, ханз үсгийг тигийн дагуу зөв сайхан бичих дадлыг хэвшүүлэх, Хятад хэл сурах сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор тус сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд 2023.03.01-2023.03.24-ний хугацаанд зохион байгуулж, бүтээлүүдээс дүгнэж, шалгаруулсан.Анги харгалзалгүй сайхан бичсэн суралцагчдыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:1 дүгээр байр 12б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл2 дугаар байр 10б […]
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт боллоо. 2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа. Б.Ариунаа багштай “Хог хаягдлаа зөв ашиглацгаая” баг, Б.Нямсүрэн багштай “Эрүүл инээмсгэлэл” баг, А.Айтолхын багштай “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бидний амьдралд” баг, И.Дэнзэнгаваа багштай […]
Багшийн чадвар бэхжүүлэх тэтгэлэгт уралдаан
Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ шилдгийн шилдэг 5 багшийн нэгээр шалгарлаа. 👏👏👏БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар 2 дахь жилдээ зарлагдсан “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ы “Багш миний амьдрал, бахархал” сэдэвт эсээ, илтгэлийн уралдаанд Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ амжилттай оролцож, шилдгээр шалгарлаа. 💐💐💐Багшдаа халуун баяр хүргээд, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь амжилт хүсье. 🤩🤩🤩 Боловсролыг дэмжиж […]