“Teamwork & Teamplay” сургалт
“Teamwork & Teamplay” сургалтад багш, ажилтнууд хамрагдлаа. Тус сургалт нь хамт олны гишүүн бүрийн оролцоог 100% хангаж, өөрийгөө болон бусдыг илүү сайн танин мэдэх, хамт олны бүтээлч, эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хувь хүний хөгжлийн цогц сургалт
Хувь хүний хөгжлийн институтээс хувь хүний хөгжлийн цогц сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтаар өөрийгөө танин мэдэх, EQ буюу сэтгэл хөдлөлөө удирдах, зорилгодоо хүрэх, харилцааны сэтгэлзүй ба цагийн менежментийг удирдах, бүтээмжээ нэмэгдүүлэх аргуудыг суралцлаа. Мөн хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлж, ажил амьдралдаа хэрэгжүүлэх олон сайхан сэдлийг олж авлаа.
Шүд эрүүл бол бие эрүүл
Баянгол дүүрэгт байрлах “Эмальдент” шүдний эмнэлэгтэй хамтран суралцагчид, багш, ажилтнуудын амны хөндийн эрүүл ахуй, шүдний үзлэг, оношилгоо хийлээ. Хамтарч ажилласан эмч, сувилагч нартаа баярлалаа. 👏👏
“Enrichment Program-III” хөтөлбөр
Үндэсний хэмжээний ЕБС-иудын Англи хэлний багш нарт зориулсан “Enrichment Program-III” үндэсний хөтөлбөрийн ялагчид шагналаа гардан авлаа.💫💫💫Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, Education USA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулсан “ENRICHMENT-III” хөтөлбөр […]
“ABC Chinese contest” ханз цээжлэх уралдаан
Хятад хэлний сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын хөгжлийг дэмжих, суралцагчдын Хятад хэлний бичих чадварыг сайжруулах, Хятад хэлний сургалтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготойгоор 9-12 дугаар ангийн Хятад хэл сонголтын суралцагчдын дунд “ABC Chinese contest” ханз цээжлэх марафон уралдааныг 2022.11.10 – 2022.12.13-ны хооронд, хичээлийн цаг завсарлахын өмнөх 10 минутад зохион байгуулж, 7 хоногт 1 удаа цээж […]
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – 2022
Шинэ эхлэл ОУХСС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж, дүнгээ гаргалаа. Тэмцээний дүн: 6-7-р ангийн ангилал Хөвгүүд М.Мөнххүслэн ахлагчтай 7Б анги М.Хасутөр ахлагчтай 7А анги Охид Б.Урангоо ахлагчтай 7Б анги Л.Цэлмүүн ахлагчтай 7А анги Шилдэг тоглогч 7Б ангийн М.Мөнххүслэн – Хөвгүүд 7А ангийн Ч.Анирчим – Охид 8-9-р ангийн ангилал Хөвгүүд […]
Уран бүтээлчидтэй уулзах өдөрлөг
Олон улсын хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн хамтын үйл ажиллагааны “Уран бүтээлчидтэй уулзах өдөрлөг”-ийн хүрээнд СУИС-ийн ДУД-ы тэнхимийн эрхлэгч, МУЭ-ийн шагналт зураач З.Уянга багш “Бар зургийн арга тенхик” дадлага, сургалтыг 3-н сургуулийн Art design, D&T хөтөлбөрийн сонголтын 9-11-р ангийн 60 гаруй суралцагчдад амжилттай зохион байгууллаа.
Мэндчилгээ
АНХНЫ ХИЧЭЭЛИЙН ӨДӨР /2022-11-28/ Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль байгуулагдсаны 11 жилийн ойн баярын мэндийг нийт суралцагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажилладаг хувь хүмүүс, байгууллагууддаа хүргэж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! Шинэ эхлэл сургууль
Нийслэлийн Англи хэлний багш нарын олимпиадад тэргүүлэв
Англи хэлний хэрэгцээг сурталчлах, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Англи хэлний багш нарын мэдлэг, чадварыг сорьж дэмжих зорилгоор “АБСОЛЮТ” Англи хэлний сургалтын төвөөс ЕБС-иудын Англи хэлний багш нарын анхдугаар олимпиадыг зохион байгууллаа. Тус олимпиадад Англи хэлний багш Б.Өсөхбаяр амжилттай оролцож, өөрийн мэдлэг чадвараар тэргүүллээ. 🏆🏆🏆Багшдаа баяр хүргээд, улам их амжилт гаргахыг хүсэн […]