Амжилтын баяр – 2022
2021-2022 оны хичээлийн жилийн төгсөгчид маань “Амжилтын баяр”-аа тэмдэглэн, амжилт бүтээлээ дүгнэн, догдлол, тэмүүллээр дүүрэн амьдралын босгыг алхлаа. Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй суралцагчид, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдадаа баярын мэнд хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Мөн биднийг үргэлж дэмжин хамтарч ажилладаг байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийнхаа дүү нартаа мэдлэг […]
“Шинэ бүтээл – 2022” гар зургийн уралдаан
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс зохион байгуулсан “Шинэ бүтээл -2022″ гар зургийн уралдаанд амжилттай оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Олон улсын Англи хэлний “Owlypia” олимпиадад ахин түүчээлэв
“Шинэ Эхлэл” сургуулийн 7а болон 8а ангийн суралцагчид маань олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба Соёл” сэдвийн хүрээнд оролцлоо. “Owlins” болон “Owlets” ангилалд нийт 21 суралцагч оролцсоноос алтан медаль 1, мөнгөн медаль 6, хүрэл медалийг 2 суралцагч хүртэн, 2 суралцагч амжилттай оролцжээ. Ийнхүү өмнө нь оролцсон суралцагчдын амжилтыг бататгаж, ахин түүчээллээ. Медаль хүртсэн суралцагчид: Алтан […]
Гар зургийн уралдаан
“Hugo and Color” хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит гар зургийн XIII, улсын нээлттэй олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад 9б ангийн суралцагч Г.Туяа 1-р байрт, 9б ангийн суралцагч Г.Номин-Өлзий тусгай байрт, 12а ангийн суралцагч Л.Ивээлт шагналт байрт шалгарч ДУ-ийн академи, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг тус тус хүртлээ. Мөн багш нарын уран зургийн төрөлд дүрслэх урлагийн […]
Өсвөрийн парламент – 2021
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14.30 – 16.00 цагийн хооронд “Өсвөрийн парламент-2021” чуулга уулзалтад оролцогч хүүхдүүдийн төлөөлөл тус сургуулийн 9, 10 дугаар ангийн суралцагчдад тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг ойлголтоор дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих, нөлөөллийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөн, […]
Кембриджийн их сургуулийн судлаачид “Шинэ эхлэл” сургуульд зочиллоо
Кембриджийн их сургуулийн судлаач Кристина Римини, Алисон Кидл, Эллен Вэйверс нар олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын баг, багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, дараах сэдвүүдээр ярилцлаа. Багшийн мэргэжил дээшлүүлэлтОлон улсын хөтөлбөрийн хэрэгжилтСургуулийн хөгжил
Хятад хэлний уншлагын хөтөлбөр
2021.10.01-нээс 2022.04.20-ны хугацаанд үргэлжилсэн “Уншлагын хөтөлбөр – 2022” үйл ажиллагаанд оролцсон Хятад хэлний хичээлийг сонгосон суралцагчдаас шилдгүүдээ тодрууллаа. 1. 9б ангийн суралцагч Б.Аминхүсэл 2. 9а ангийн суралцагч Ч.Номин 3. 9а ангийн суралцагч А.Энхлэн 4. 9а ангийн суралцагч О.Наранчулуу 5. 9а ангийн суралцагч Г.Сарнай 6. 10а ангийн суралцагч С.Төгсжаргал 7. 10а ангийн суралцагч Т.Саруул 8. […]
Эцэг эх, асран хамгаалагчдын нэрэмжит долоо хоног
У.Мөнх-Очир багштай 10а ангийн “Эцэг эх, асран хамгаалагчдын нэрэмжит долоо хоног”-ийн хүрээнд суралцагчдын гар утасны хэрэглээг багасгах зорилгоор сургуулийн нэгдүгээр давхарт таксфон байршууллаа. Уг таксфон нь үнэ төлбөргүй бөгөөд нэг удаа ярихдаа хоёроос илүүгүй минут ашиглах боломжтой.
“Сити -2022” дизайн загварын уралдаан
“Шинэ эхлэл” сургуулийн ахлах ангийн суралцагчид “Сити” их сургуулийн нэрэмжит “Сити -2022” дизайн загварын уралдаанд амжилттай оролцлоо. Тус уралдаан нь улсын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 30 гаруй сургуулийн 350 гаруй ахлах ангийн суралцагчид оролцлоо. Тус уралдаан график дизайн, архитектур, уран зураг, хувцас загвар гэх мэт дизайны бүх төрлүүдээр […]