“Sustainable school” хакатон тэмцээн
11б ангийн суралцагч Г.Мөнхжавхлан, Э.Марал-Эрдэнэ, Б.Намуунаа, Ж.Энэрэл, Ж.Хишигжаргал нарын #ТОГТВОРТОЙ_СУРГУУЛЬ сэдэвт хакатонд II байр эзэлсэн явдалд халуун баяр хүргэе. Зориг сангийн хамгийн ууган хөтөлбөр болох “Залуу манлайлал” хөтөлбөрийн “Болгоё” төслийн хүрээнд “Тогтвортой сургууль” сэдэвт хакатон тэмцээн 2022 оны 04 сарын 02,03-ны өдрүүдэд боллоо.Энэхүү хакатонд оролцсоноор Дэлхийн Тогтвортой Хөгжлийн 17 зорилтын тухай салбар, салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс […]
Шатрын аварга шалгаруулах тэмцээн – 2022
Математикийн заах аргын нэгдлээс зохион байгуулсан сургуулийн аварга шалгаруулах шатрын тэмцээн VI-IX, X-XII ангийн ангиллуудаар амжилттай боллоо. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе. Тэмцээнийг зохион байгуулахад тусалж, хамтран ажилласан багш С.Хархад, Г.Галмандах, Б.Мөнх-Оргил нартаа талархал илэрхийлье.
“Хамтдаа хөгжье” дэд төсөл
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн “Хамтдаа хөгжье” дэд төслийн хэрэгжилт.
10 дугаар ангийн суралцагчид “Ай Си Ти” группын төв байраар зочиллоо
Мэдээллийн технологийн салбарын ирээдүй болсон хүүхэд залууст мэргэжил сонгох, өөрийн хүсэл сонирхлоо нээн илрүүлэхэд тус болох үүднээс Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн 10 дугаар ангийн суралцагчдыг “Ай Си Ти Групп” ХК хагас өдрийн оффис аялалд урилаа. Тус аяллын хүрээнд мэдээллийн технологийн салбарын өвөрмөц соёл, технологийн салбар хэрхэн дэлхийг өөрчилж буй талаар мэдээлэл […]
2021 оны төгсөгч А.Мөнх-Оргил : ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.
Намайг А. Мөнх-Оргил гэдэг. Өнгөрсөн жил “Шинэ эхлэл” сургуулийг төгссөн. ЭЕШ-таа Англи хэл, Математик, Физик гэсэн 3 хичээлээр өгч Математик 660, Физик 720, Англи хэл 800 оноо авсан. Энэ жил их сургуульд суралгүй бие даан программист чиглэлээр сурч байна. Би ЭЕШ эхлэхээс өмнөх нэг сарын хугацаанд тууштай бэлдэж эхэлсэн. Миний харсан туршлагаас хүүхдүүд жилийн өмнөөс ч […]
“Эко сургууль” хөтөлбөр
Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг/нийслэлийн ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ISO14001 стандартад суурилсан Олон улсын Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн #Үндэсний_VI_дахь_чуулган амжилттай зохион байгуулагдаж, #Шинэ_эхлэл сургуулийн хамт олон 2021 онд олон улсын “Эко […]
Олон улсын “Owlypia” олимпиад
“Шинэ эхлэл” сургуулийн 6 дугаар ангийн суралцагчид олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба соёл” сэдвийн хүрээнд оролцож, 1 алт, 5 хүрэл медалийн болзол ханган ТОП гүйцэтгэлтэй суралцагчдын тоонд багтлаа. Хайрт хүүхдүүддээ халуун баярыг хүргэе. Мөн бэлтгэн оролцуулсан Б.Золзаяа багшдаа баяр хүргэе.