Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Бичиг хэргийн ажилтан
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, суралцагчид, хамтран ажилладаг байгууллагууд болон хувь хүмүүст шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Ханзны бичлэгийн онлайн уралдаан
“MBG” боловсролын төвөөс цахимаар зохион байгуулсан ханзны бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн 11б ангийн сурагч Б.Бямбадэмбэрэлдээ баяр хүргээд, цаашдын суралцах үйлс нь арвин их амжилттай байхыг хүсэн ерөөе.
“Хүний эрх, эрх чөлөө” зургийн үзэсгэлэн
“Шинэ эхлэл” ОУХСС Олон Улсын Хүний эрхийн өдрийг угтан “Хүний эрх, эрх чөлөө” зургийн үзэсгэлэн гаргалаа. Монголын Эмнести Интернэшнл шог зураачидтай хамтран жил бүр “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг билээ. Уг үзэсгэлэнгийн зорилго нь хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгох, Ковид-19 цар тахлыг хүмүүнлэгээр даван туулахад […]
Мэндчилгээ
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль гэсэн нэрээр овоглож, сургуулийнхаа босгыг хөөр баяр дүүрэн алхсан шавь нараа хүлээж авснаас хойш 10 жилийн түүхийг бид та нартайгаа хамт бичлээ. Сургуулийнхаа нэрийн хуудас болж, ололт амжилтын эзэд нь байж, улс орны олон салбарт ажиллаж, амьдарч байгаа болон гадаад дотоодын их сургуульд амжилттай суралцаж сургуулийнхаа түүхийн хуудсын […]
“Spelling Bee – 2021” Англи хэлний уралдаан
ГХЗАН-ээс уламжлалт “Spelling Bee” уралдааныг Англиар үсэглэх болон зөв бичих чадварыг сайжруулах зорилгоор 2021.10.29-11.11 өдрүүдэд 6-7 дугаар ангийн суралцагчдын дунд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний I шатыг 6Б ангид багш Б.Золзаяа, 6А ангид Д.Золжаргал, 7А ангид Б.Мөнхшүр, 7Б ангид Г.Цэрэндолгор багш нар тус тус зохион байгуулсан. Эхний шатанд анги хамт олонтойгоо Англи үгсийг […]
ЭЕШ-д өндөр оноо авсан суралцагчид
Баянгол дүүргийн ЗДТГ-аас ЭЕШ-д 800 оноо авсан 12 суралцагч, бэлтгэсэн 12 багш тус бүрт НЭГ САЯ ТӨГРӨГИЙН БАТЛАМЖИЙГ гардууллаа БГД-ийн Засаг даргын 2021 оны А/33 дугаар захирамж болон “Баянгол-Чадварлаг багш” хөтөлбөрийн хүрээнд элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/-ын дундаж оноог ахиулах, багшийн мэдлэг, мэргэшил, ур чадварыг нэмэх, сургалтын чанарыг дээшлүүлэх зорилгоор дүүргийн хэмжээнд “Элсэлтийн ерөнхий шалгалт-2021” болзолт […]
Боловсролын салбарын сэтгэл зүйчид сертификатаа гардан авлаа
ЕБС-д ажиллах сэтгэл зүйчдэд сертификат гардуулах ёслолын ажиллагаа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль дээр боллоо. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2021-2022 оны хичээлийн жилд онцлон хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах асуудал байлаа. 2021 оны 3 дугаар сараас ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулж эхлэх эрх зүйн орчныг судлах, […]
2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа. Хяналтын тоонд багтаж тэнцсэн 45 шалгуулагчдаа баяр хүргэе. Элсэлтийн шалгалтын удирдамжийн дагуу ижил 39 оноотой 5 суралцагчийг V ангийн жилийн эцсийн дүнгийн дунджаар эрэмбэлэхэд NB10232, NB1094, NB10191 бүртгэлийн дугаартай шалгуулагчид хяналтын тоонд багтаж тэнцлээ.Элсэлтийн шалгалт өгсөн нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.