Эмчийн зөвлөгөө
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал юм. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн гэр бүлийн орчиндоо эерэг байж, хүүхдэдээ зөв үлгэр жишээ үзүүлээрэй.
Эмчийн зөвлөгөө
Өсвөр үе гэдэг бол бие хүн болж төлөвших, сэтгэл зүйн том шилжилтийн үе юм. Гэвч энэ үедээ цахим хичээл сургалтад хамрагдаж олон хүүхдүүдэд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрж байгаа байх. Тиймээс бид өөрсдийн сэтгэл зүйн эрүүл аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс сэргийлье!
Эмчийн зөвлөгөө
Цахим хичээл сургалтдаа хамрагдан эрүүл хооллож байгаа суралцагчид минь амны хөндийн эрүүл ахуйг тогтмол сахицгаая! Өдөрт 2 удаа шүдээ угааж, хоол хооронд зориулалтын ам зайлах шингэнээр амны хөндийг зайлж хэвшээрэй. #Шүд_эрүүл_бол_бие_эрүүл
Олон улсын шалгалтад өндөр амжилт үзүүлсэн суралцагчид
2020 оны намрын Олон улсын шалгалтад бусдыгаа манлайлан сургуулийн түвшинд хамгийн өндөр амжилт үзүүлсэн суралцагчид болох Ж.Амар, А.Энгүүн, Т.Хонгорзул, Б.Мягмардорж, Э.Сарнай, Э.Уянга нартаа баяр хүргэе.
Эмчийн зөвлөгөө
Өсвөр нас бол бодисын солилцоо эрчимтэй, бие махбодийн хөгжил хурдацтай хөгжих үе юм. Энэ насан дээрээ оюуны ачааллыг ихээр авч, цахимаар хичээл, сургалтад оролцож байгаа суралцагчид минь эрүүл, илчлэг сайтай, чанартай хоол хүнсийг хэрэглэж заншаарай.
Байгалийн ухааны цахим аян
Байгалийн ухааны цахим аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаануудад оролцсон бүх суралцагчдадаа баяр хүргэе.
“Унаган байгалиа урнаар дүрсэлье” сэдэвт зургийн уралдаан
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс зохион байгуулсан “Унаган байгалиа урнаар дүрсэлье” сэдэвт гар зураг болон фото зургийн уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлье.
“Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан
New beginning International school , Dr.Baatar Brand хамтран зохион байгуулсан #Коронавируст_халдвараас_урьдчилан_сэргийлэхэд_бидний_оролцоо сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа. Идэвхтэй оролцсон суралцагчдадаа баярлалаа. Тэмцээний дүн:1-р байрт 8Б ангийн суралцагч Г.Бөртэ 2.6 мянган лайкаар,2-р байрт 8Б ангийн суралцагч У.Ариунзаяа 2.3 мянган лайкаар,3-р байрт 7Б ангийн суралцагч Э.Баярсайхан 2.1 мянган лайкаар,Тусгай байрт 7Б ангийн суралцагч Ц.Гоомарал 595 лайкаар тус тус […]
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, суралцагчид, хамтран ажилладаг байгууллагууд болон хувь хүмүүст шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.