Урлагийн наадам – 2019
2019-2020 оны хичээлийн жилийн сургуулийн урлагийн наадам амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тэмцээний дүн:6-8 дугаар ангийн ангилалд:У. Мөнх-Очир багштай 8а анги I байр,Б. Мөнх-Октябрь багштай 7а анги II байр,А.Айтолхын багштай 6а анги III байр, 9-12 дугаар ангийн ангилалд:Д. Туяа багштай 9а анги I байр,Б.Цэнд багштай 10а анги II байр,Д.Солонго багштай 11б анги III байрыг тус тус эзэллээ. Урлагийн наадамд […]
Дэлхийн ТОП үнэлгээ /TOP in the WORLD award/
2019 оны хаврын Кембрижийн Олон улсын шалгалтыг амжилттай өгсөн суралцагч Мягмарнарангийн Нямцэнгэл болон түүнийг амжилттай бэлтгэж, Art and Design 9704 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамгийн өндөр оноо буюу Дэлхийн ТОП /TOP in the WORLD award/ үнэлгээ авч, сургууль болон Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн зураг зүйн багш Г.Галмандахдаа нийт багш, суралцагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, #Монгол_Кембрижийн_санаачлага төслийн […]
Олон улсын гэрэл зургийн фестиваль
Японы Улсын Хоккайдо мужийн Хигашикава хотноо 5 дахь удаагаа зохиогдсон дунд сургуулийн суралцагчдын олон улсын гэрэл зургийн фестивальд олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл”сургуулийн 12а ангийн суралцагч Б.Индира, 11а ангийн суралцагч А.Ариунбаяр, 10а ангийн суралцагч Б.Мөнх-Оюу нар Монгол улсаа төлөөлөн оролцож, хоёр төрөлд тэргүүн байр эзэлж, сайхан амжилт гаргалаа. Энэ фестивальд 22 […]
“Developing learning skills as a Cambridge learner” илтгэлийн уралдаан
ОУ-ын хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн суралцагчдын “Developing learning skills as a Cambridge learner” илтгэлийн уралдаанд манай суралцагчид амжилттай оролцож, IGCSE хөтөлбөрийн ангилалд 10б ангийн суралцагч Т.Тэнгиснамуун, A level хөтөлбөрийн ангилалд 12б ангийн суралцагч Н.Билгүүн-Од нар ТЭРГҮҮН байрыг тус тус эзлэв.
Намрын спортын наадам – 2019
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Намрын спортын наадам-2019” тэмцээн амжилттай болж, дүнгээ гаргалаа. Спортын наадмын төрлүүд: Ойрын зайн гүйлт: 100мБуухиа гүйлт: 4*100мТэсвэрийн гүйлт: 200, 400, 800, 1200 мХарайлт: Байрнаас уртад, уртын харайлтХүчний төрөл: Үндэсний бөх, олс таталтХөлбөмбөгНамрын спортын наадмыг амжилттай зохион байгуулсан олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулиудын биеийн тамирын багш нар, […]
Эко аялал – 2019
Богдхан уулын аялалыг БУЗАН-ээс зохион байгуулж, эцэг эхийн зөвлөл, анги удирдсан багш нар, сургуулийн хамт олон хамтран ажиллалаа. Тус аяллыг 9 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. #Аяллын_зорилго: Бүх нийтийн биеийн тамираар хичээллэж, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ дэмжих, цэвэр агаарт алхах, анги хамт олны нөхөрсөг, эвсэг уур амьсгалыг бүрдүүлэх, зөв зохистой аялж, байгалиа танин мэдэхийн зэрэгцээ хайрлан […]
2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчдадаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль хүртлээ
Франц улсын Парис хотод болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадаас “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 12Б ангийн суралцагч Б.Арвин хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн химийн багш Ж.Батхишигт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Шилдэг бизнес төсөл – 2019
Монгол Улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ – 2019″ уралдааны хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны Их танхимд амжилттай боллоо. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй суралцагч хамрагдсан. Тус уралдаанд Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн, ерөнхий боловсролын “Шинэ […]