Newbeginning
Posts by :
Хүүхэд залуучуудын инженерчлэл, технологи, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Дорноговь Робо – 2024” робот технологийн сургалт, тэмцээн Дорноговь аймгийн Сайншанд суманд 7 сарын 28-наас 31-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Сөүл хотын ахлах сургуулиуд, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд, Сайншанд сумын ЕБС-иудын багш, ажилтан, суралцагчид оролцлоо.
Робот технологийн тэмцээнийг автомат болон гар удирдлагатай робот гэсэн 2 төрлөөр зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Суралцагчдыг 27 багт хуваасан бөгөөд нэг багт БНСУ-ын ахлах сургуулийн нэг суралцагч, олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн нэг суралцагч, Сайншанд сумын ЕБС-иудын хоёр суралцагч багтсан болно.
Гар удирдлагатай роботын төрөлд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 9А ангийн суралцагч М.Хасутөр ахлагчтай баг алтан медаль, цом, 8А ангийн суралцагч Ц.Тэнгис ахлагчтай баг мөнгөн медаль, цом, 9Б ангийн суралцагч С.Энх-Амар ахлагчтай баг тусгай байрын шагналыг тус тус хүртлээ.
Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье. Мөн дэмжиж оролцсон ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Олон улсын бага, дунд боловсролын математикийн олимпиад
БНЭУ-ын Лакнау хотноо зохиогдсон Олон улсын бага, дунд ангиллын математикийн олимпиадад дунд ангилалд 9б ангийн сурагч Шагдарын Амгаланбаяр нь оролцож, багийн төрөлд Second runner up буюу 2-р цом, ганцаарчилсан төрөлд тусгай байр хүртлээ. Амжилттай оролцсон Ш.Амгаланбаяртаа халуун баяр хүргэе.
Singapore and International Mathematical Olympiad Challenge SIMOC-2024
2024 оны 07-р сарын 21-23-ны өдрүүдэд Сингапур улсын GLOBAL INTERNATIONAL SCHOOL дээр SIMOC-2024 олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү олимпиадад AMO-2023, SASMO-2024 олимпиадуудаас алт, мөнгө, хүрэл медаль хүртэж шалгарсан 32 орны 3000 гаруй суралцагч оюун ухаанаа сорьж оролцсон бөгөөд “Шинэ Эхлэл” сургуулиас 1 багш, 9 суралцагч:
– Mathematical Olympiad
– Math warriors
– Mind Sport гэсэн 3 төрлөөр оролцож нийтдээ 8 медаль, 2 тусгай байр эзлэн амжилттай оролцлоо.
SIMOC-д дэлхийн өнцөг булан бүрээс оролцож буй чадварлаг сурагчидтай өрсөлдөж, мөн нэг баг болж, бие биенээсээ суралцах боломжийг олгодгоороо онцлог юм.
************************************
1. Mathematics Olympiad төрөлд
6б ангийн Бадрал овогтой Эрдэм – мөнгөн медаль
6б ангийн Баттулга овогтой Анар – мөнгөн медаль
6б ангийн Болдбаатар овогтой Туяамаа – тусгай байр
8б ангийн Баяраа овогтой Наранзаяа – мөнгөн медаль
8б ангийн Мөнхбаяр овогтой Есүй – хүрэл медаль
10б ангийн Төр-Амгалан овогтой Батцэцэг – тусгай байр
2. Mind Sport төрөлд
6б ангийн Баттулга овогтой Анар – хүрэл медаль
7б ангийн Бараанасан овогтой Буяннэмэх – алтан медаль
3. Math Warriors төрөлд
6б ангийн Баттулга овогтой Анар – хүрэл медаль
8б ангийн Дөлгөөнтэнгис овогтой Амин-Эрдэнэ – хүрэл медаль тус тус хүртсэн байна.
Амжилттай оролцсон нийт суралцагчдадаа халуун баяр хүргэе!
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бизнес судлалын багш
2. Математикийн багш
3. Хөгжмийн багш
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Хяналтын тоонд багтсан 46 суралцагчдаа баяр хүргэе.
Элсэлтийн шалгалт өгсөн нийт суралцагчдадаа талархал илэрхийлж амжилт хүсье.

Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрнуудын сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бизнес судлалын багш
2. Математикийн багш
3. Химийн багш
4. Хөгжмийн багш
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх зөвлөмж
Бүртгэл 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ. Дараах хаягаар орж цахимаар бүртгүүлнэ.
https://register.newbeginning.edu.mn
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх заавар.
Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг харах, хэвлэх заавар.
Амжилтын баяр – 2024
2024 оны 05 сарын 22-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн “Амжилтын баяр-2024” үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд 2024 оны төгсөгчид сурлага, урлаг, спортын амжилт бүтээлээ сурталчилж, тайлагналаа. Мөн оны онцлох суралцагчдыг төрөл тус бүрээр тодруулж, шагналыг гардууллаа. Төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛЬД СУРАЛЦАХ ХҮСЭЛТЭЙ, ДАРААХ ШААРДЛАГУУДЫГ ХАНГАСАН СУРАЛЦАГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.
• 2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн V ангийг төгсөж, 2024-2025 оны хичээлийн жилд VI ангид суралцах суралцагч байх
• V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90.0 болон түүнээс дээш байх
#Хяналтын_тоо: 2024-2025 оны хичээлийн жилд VI ангийн 2 бүлэгт, нийт 46 суралцагч элсүүлнэ.
#Бүртгэл: 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 09.00 цагаас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 12.00 цаг хүртэл дараах хаягаар, цахимаар бүртгэнэ.
Бүртгүүлэхдээ дараах материалуудыг файлаар хавсаргана.
1. Суралцагчийн сүүлийн 1 сард авхуулсан цээж зураг /файлаар JPEG, PNG, JPG хэлбэртэй/
2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
3. Суралцагчийн төрсний гэрчилгээ
4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн, төгсөх шалгалтуудын дүн, гарын үсэг, тамга тэмдэгтэй, засваргүй байх/
5. Сурлагын дүн, үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн захирлын /эсвэл сургалтын менежерийн/ тодорхойлолт
6. Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг тушаасан баримт
Банк: Төрийн сан банк, 100900015043 тоот данс
Дансны нэр: Шинэ эхлэл лаборатори сургууль (Шинэ эхлэл лаборат сур)
Гүйлгээний утга: Суралцагчийн овог, нэр, регистрийн дугаар, холбоо барих утасны дугаар.
#Жич: Тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй, бүрдүүлэх материал дутуу, бүртгэлийн хураамж төлөөгүй бол элсэлтийн шалгалтад бүртгэх боломжгүй болохыг анхаарна уу.
#Элсэлтийн_шалгалтын_тов: Шалгалтыг 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн11:00 цагаас зохион байгуулна. Математикийн хичээлээр шалгалт авна.
Элсэлтийн шалгалтын ажлын хэсэг

