Newbeginning
Posts by :
“Шинэ эхлэл” ОУХСС 2011 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулагдсан билээ.
“Шинэ эхлэл” ОУХСС үүсгэн байгуулагдсаны 12 жилийн ойн баярын мэндийг багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэе.
Ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн – 2023
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Уран жиргээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн “Уран жиргээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
“Уран жиргээ” шүлгийн уралдааны дүн:
“Хүрэл тулга” шүлгийн уралдааны дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Шатрын аварга шалгаруулах тэмцээн – 2023
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
БГД-ийн 47-р сургуулийн хамт олон арга зүйн зөвлөмж авав
БГД-ийн 47-р сургуулийн хамт олон “Шинэ эхлэл” ОУХСС-д хэрэгждэг төсөлт хичээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцтай танилцаж, арга зүйн зөвлөмж авлаа. Хамтран ажилласан 47-р сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсье.
“New Beginning’s Dance-2023” бүжгийн тэмцээн
“New Beginning’s Dance-2023” бүжгийн тэмцээн Венийн вальс, Латин Америк бүжгийн төрлүүдээр болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Кембриджийн олон улсын хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх сургалт
Кембриджийн олон улсын хөтөлбөрийн мэргэжил дээшлүүлэх ээлжит сургалт 10-р сарын 20, 21-ний өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод боллоо.
МГТИС-ийн нэрэмжит эрдэм шинжилгээ, онол-практикийн X бага хурал
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) нь ээлжит багш нарын эрдэм шинжилгээ, онол-практикийн X бага хурлыг 2023 оны 10-р сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод цахим/танхимаар зохион байгууллаа.
“СУРАЛЦАХУЙ-ЗААХУЙ” сэдвийг онцолсон тус хуралд МГТИС, МУИС, ШУТИС, Шинэ эхлэл, Өвөрхангай аймгийн БШУГ болон тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудын нийт 100 гаруй багш, судлаачид оролцон олон талын сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уг илтгэл хэлэлцүүлэгт “Шинэ эхлэл” ОУХСС-ийн Түүх нийгмийн ухааны багш Б.Болортуяа “Шалгуурт суурилсан сургалтын арга зүй, Математикийн багш Б.Бямбацэрэн “Хэвийн тархалт”, Англи хэлний багш Б.Баяртсайхан “How to improve the writing skill of the students” сэдвээр амжилттай оролцлоо. Энэ удаагийн илтгэлийн хэлэлцсэн сэдвүүд нь зөвхөн багш нарын заах арга зүйг сайжруулах бус, суралцагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх, сурах сонирхлыг өдөөх, багийн хамтын ажиллагаанд сургах, суралцагч тус бүрийн онцлогийг харгалзан заах аргыг уялдуулах гэх мэт хоорондоо уялдаа холбоо бүхий олон асуудлыг хөндсөн байлаа.
Багш нарынхаа цаашдын ажил, үйлст нь амжилт хүсье. 
Номын үзэсгэлэн
“Монгол бахархал” аяны хүрээнд сургуулийн номын сангаас номын үзэсгэлэн гаргалаа. 8А ангийн суралцагч Х.Хатанбаатар тус үзэсгэлэнгээс ном авч уншсан сэтгэгдлээ хуваалцлаа.
