Newbeginning
Posts by :
Урьдчилан сэргийлэх үзлэг
Harry Potter’s week
Зохиолч Ж.К.Роулингийн “Harry potter-1” номоор дамжуулан суралцагчдын англи хэлний үндсэн чадваруудыг ахиулах, тэднийг унших дадалд хэвшүүлэх зорилгоор 2023 оны 4 дүгээр сарын 07-14-ний өдрүүдэд 8 дугаар ангийн суралцагчдын дунд ГХЗАН-ийн багш нар болон 12 дугаар ангийн суралцагч Х.Халиунгоо, Б.Намуунаа, Б.Марал, Б.Тэлмэн нартай хамтран “Harry Potter’s week” үйл ажиллагааг 3 үе шаттай зохион байгууллаа. Үүнд:
I үе: Номын хэлэлцүүлэгт:
8a ангийн суралцагч Г.Билгүүнтөгөлдөр, 8б ангийн суралцагч Б.Маргад, Г.Тэмүүлэн нар,
II үе: АХА асуулт, хариулт:
8а ангиийн суралцагч Н. Цэгц, Б. Жаргал, 8б ангийн суралцагч М. Пүрэвбат нар,
III үе: Шилдэг дүрд хувиралт:
8a ангийн суралцагч Э. Амарбаясгалан, Х. Оюунхишиг нар шалгарч, үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнууллаа.
Америкийн математикийн олимпиад
Баянгол дүүргийн хувцас загварын “ГОЁЛ-2023“ тэмцээн
БГД-ийн ЕБС-иудын 10-12-р ангийн суралцагчдын “ГОЁЛ-2023“ хувцас загварын тэмцээнд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 9-12-р ангийн 9 суралцагч амжилттай оролцлоо. Тус уралдааны гоёлын загварын төрөлд 10Б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнийн “Солонго” коллекци 3-р байрт, 9Б ангийн суралцагч Э.Урнаагийн “Байгалийн дуу хоолой” уран сэтгэмжийн загвар тусгай байрт, 9А ангийн суралцагч Г.Энэржингийн “Индранил” үндэсний хувцасны загвар тусгай байрт тус тус шалгарлаа. Мөн 10А ангийн суралцагч О.Наранчулуу “Ирээдүйтэй загвар өмсөгч” шагналыг хүртлээ. Багийн дүнгээр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн баг 3-р байрт шалгарч, нийслэлийн уралдаанд оролцох эрх авлаа. Амжилттай оролцсон суралцагчдадаа цаашдын уралдаанд нь улам их амжилт хүсээд, удирдан чиглүүлсэн дизайн, технологийн багш С.Цолмонд баяр хүргэе.
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн II шатны үйл ажиллагаа
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн II шатны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI-VIII ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа.
Төсөлт хичээлийн I шат 3 сарын 31-нд Шинэ эхлэл сургууль дээр, II шатны тайлангийн үйл ажиллагаа 04-р сарын 03-ны өдөр “Найрамдал” ОУХНЦ-т зохион байгуулагдлаа. VII-VIII ангийн ангилалд Д.Энх-Отгон чиглүүлэгч багштай “Хаягдал дэвтрийн цаасыг дахин боловсруулах” баг, А.Номин-Эрдэнэ чиглүүлэгч багштай “Nutritious bone marrow” баг, С.Цолмон чиглүүлэгч багштай “Увдист мод” баг, Б.Мөнхшүр чиглүүлэгч багштай “Бөгж нийлүүлэх наадгай” багууд амжилттай оролцлоо.
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлд идэвх санаачилгатай оролцсон 7а, 7б, 8а, 8б ангийн суралцагчдадаа баярлалаа.
Шинэ Эхлэл Нэгдсэн Үндэстний Загвар хуралдаан
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг төсөлт хичээлийн хүрээнд 11-12-р ангийн суралцагчдын дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх оролцоог нэмэгдүүлэх, манлайллын чадварыг хөгжүүлэх, хамтарч ажиллах, шүүмжит сэтгэлгээг төлөвшүүлэх зорилгоор Шинэ Эхлэл Нэгдсэн Үндэстний загвар хуралдааныг зохион байгуулав. ЮНЕСКО, Хүний Эрхийн хороо, Хүнс, ХАА-н хороо гэсэн бүтэцтэйгээр 40 гаруй орны 69 төлөөлөгч өөр өөрийн улс оронд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх талаар хуралдлаа.
Хуралдаан 02-р сарын 15, 03-р сарын 15 болон 04-р сарын 01-ний өдрүүдэд Найрамдал ОУХНЦ-т болсон бөгөөд суралцагчид бие даан арга хэмжээг зохион байгуулан туршлага хуримтлуулж, дэлхий нийтийн асуудал, олон улсын харилцааны талаар ойлголттой боллоо.
👏👏🏆 Congratulations ! All delegates & NBMUN teams
Мэдлэг туршлагаа харамгүй хуваалцсан 2020 оны төгсөгч С.Билэгт-Очиртоо баярлалаа.
“Номын сайн нөхөр ” аян
Нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн номын сангаас “Номын сайн нөхөр” аяныг амжилттай зохион байгууллаа.
“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдаан
“Шинэ бүтээл – 2023” бүтээлийн уралдааны дүн гарлаа. Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ бүтээл” шилдэг бүтээлийн уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолт
“Хөгжим – хүүхдийн боловсролд” тоглолтыг багш, ажилтан, 6-12 дугаар ангийн суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл үзэж сонирхлоо. Суралцагчдын сэтгэл зүйд нийцсэн, цаг үеэ олсон, үр өгөөжтэй сайхан тоглолт боллоо. “Анир” поп оркестрын хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.