Мэдээ
“Robot Challenge World – 2024″ тэмцээн
“Robot Challenge World 2024″ тэмцээн 08 дугаар сарын 09-11-ний хооронд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “University of Science and Technology Beijing” их сургууль дээр зохион байгуулагдаж, 31 орны 300 гаруй баг, клубын 30000-аад оролцогчид оролцлоо.
Монгол улсаас 9 сургууль/клубийн 70 гаруй оролцогч оролцсон ба 10 төрлийн тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
Robot Rugby senior төрөлд 35 баг оролцсоноос манай 2 баг амжилттай оролцлоо. 12Б ангийн суралцагч С. Ананд, Б.Бишрэл, 10а ангийн суралцагч Г.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй баг мөнгөн медаль , 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, Х.Мөнх-Очир, Б.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй баг 4-р байрын шагналыг хүртэж, өндөр амжилт гаргалаа. Хичээл зүтгэл гаргаж амжилт гаргасан бүх суралцагчдадаа баяр хүргэе!
“Дорноговь Робо – 2024” робот технологийн сургалт, тэмцээн
Олон улсын бага, дунд боловсролын математикийн олимпиад
Singapore and International Mathematical Olympiad Challenge SIMOC-2024
2024-2025 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн

Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх зөвлөмж
Бүртгэл 2024 оны 06-р сарын 10-ны өдрийн 09.00 цагт эхэлнэ. Дараах хаягаар орж цахимаар бүртгүүлнэ.
https://register.newbeginning.edu.mn
Элсэлтийн шалгалтад бүртгүүлэх заавар.
Элсэлтийн шалгалтын суудлын хуваарийг харах, хэвлэх заавар.
Амжилтын баяр – 2024
2024 оны 05 сарын 22-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн “Амжилтын баяр-2024” үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд 2024 оны төгсөгчид сурлага, урлаг, спортын амжилт бүтээлээ сурталчилж, тайлагналаа. Мөн оны онцлох суралцагчдыг төрөл тус бүрээр тодруулж, шагналыг гардууллаа. Төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

