Мэдээ
“Art & Design”, “Design Technology” хичээлүүдийн зуны экскурс сургалт
ОУ-ын хөтөлбөрийн сургалттай ШИНЭ ЭХЛЭЛ, МОНГОЛ ТЭМҮҮЛЭЛ, ШИНЭ ЭРИН, БЭРХ сургуулиудын “Art & Design”, “Design Technology” хичээлүүдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нарын хамтарсан “Зуны экскурс” сургалт ОУ-ын БЭРХ сургууль дээр 06-р сарын 12-18-ны өдрүүдэд амжилттай боллоо.
2023-2024 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн 6-р ангийн элсэлтийн шалгалтад нийт 595 суралцагч шалгуулснаас хяналтын тоонд багтаж тэнцсэн 47 суралцагчдаа баяр хүргэе.
Шалгалтын оноогоо регистрийн дугаар, нууц үгээ ашиглан бүртгэлийн системээс харна уу.
ЭШАХ
Хятад хэл дээрх уншлагын хөтөлбөр
Уншлагын хөтөлбөрийг хичээлийн жилийн I хагаст цахим байдлаар зохион байгуулсан бол II хагаст сургуулийн номын санч Б.Отгонжаргалтай хамтран, өнгөрсөн болон энэ хичээлийн жилд шинээр номын сангийн фондод худалдаж авсан Хятад орчуулгын болон хялбаршуулсан номуудыг уншуулж, номын тэмдэглэл хийлгэн шилдэг уншигчдаа тодрууллаа. Үүнд:
1. 9б ангийн суралцагч Ш.Анар
2. 9б ангийн суралцагч Б.Нандингоо
3. 10а ангийн суралцагч А.Энхлэн
4. 10б ангийн суралцагч Я.Мишээл
5. 10б ангийн суралцагч А.Түвшинжаргал
6. 11а ангийн суралцагч А.Баясал
7. 9а ангийн суралцагч Ш.Цэлмэг
8. 12а ангийн суралцагч А.Оюу-Эрдэнэ нар тус тус шалгарлаа. Амжилттай оролцож, анги хамт олноо манлайлсан суралцагчдадаа баяр хүргэе👏👏👏
Мөн Хятад хэл дээрх уншлагын хөтөлбөрийг жил бүр амжилттай зохион байгуулдаг Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ болон номын санч Б.Отгонжаргалдаа талархал илэрхийлж, ажлын амжилтыг хүсэн ерөөе💐💐💐
“Ярьдаг футболка -2023” уралдаанд тэргүүн байр эзлэв
Олон улсын хүний эрхийн Эмнести интернэшнл байгууллагаас олон нийтэд хүний эрхийн соёл, мэдээллийг түгээх, урлагаар дамжуулж хүний эрхийн боловсрол олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ярьдаг футболка – 2023” футболка урлах уралдаанд “Хамт олон” төрөлд 2 дахь жилдээ тэргүүн байр эзэллээ. Нийт оролцсон суралцагчдадаа болон жил бүр чиглүүлэн оролцдог түүх, нийгмийн ухааны багш А.Долгорсүрэндээ баяр хүргээд, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Singapore International STEM Innovation Challenge – 2023
DESIGNING A SUSTAINABLE TOMORROW
ОУ-ын Шинжлэх ухаанч сургуулиудын үйл ажиллагаанд 2023.05.24-2023.05.29-ний хооронд бизнес судлалын багш Э.Энхмэндээр ахлуулсан суралцагчдын баг амжилттай оролцоод ирлээ.
Тус арга хэмжээнд 7 чиглэлээр нийт 54 төсөл оролцсоноос 11а ангийн суралцагч Н.Саруулын баг “Design and Building Challenge”-д түрүүлж “YOUNG INNOVATIVE ENGINEER” АЛТАН цомын эзэн боллоо.🏆🏆🏆
11б ангийн суралцагч Ц.Маралмаагийн баг “Design and Building Challenge”-д гуравдугаар байрт орж “YOUNG INNOVATIVE ENGINEER” ХҮРЭЛ цомийн эзэн боллоо. 🏆🏆🏆
11a ангийн суралцагч Ц.Жамьяндоржийн баг “Design and Building Challenge”-д амжилттай оролцон “SOCIAL IMPACT AWARD”-ийн эзэн болж медаль хүртлээ.🎖️🎖️🎖️
Суралцагчдаа чиглүүлэн, амжилттай удирдаж, ОУ-ын шинжлэх ухаанч сургуулиудын дунд сургуулийн нэрээ мандуулсан бизнес судлалын багш Э.Энхмэнддээ цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе 💐💐💐
SSP celebration – 2023
7А, 7Б ангийн суралцагчид “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдлээ
7А ангийн эцэг эх, асран хамгаалагчдын санаачилгаар БГД-ийн 20 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайд 100 модыг 2023.05.20-ны өдөр 7АБ ангийн суралцагчид эцэг эх, асран хамгаалагчидтайгаа хамтран суулгалаа. 🌲🌳🌴
Мод тарьж ирээдүй хойч үедээ үлдээх ногоон орчныг бий болгоход хөрөнгө оруулалт хийж, идэвх санаачилга гарган өөрсдийн үр хүүхдээ төдийгүй 7Б ангийн найзуудыг нь оролцуулсан 7А ангийн эцэг эхийн зөвлөлдөө талархал илэрхийлье.💐💐💐
100 мод хандивласан “Ногоон дарь эх” мод үржүүлгийн газартаа талархал илэрхийлье 🙏🙏🙏
Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгийг 7Б ангийн суралцагчид уншлаа
2022-10-01-нээс 2023-05-01 хүртэлх хугацаанд, өглөө бүр 07.30-7.50 цагийн хооронд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагчид сургуулийн чанга яригчаар заавал сурах шүлгээ сонссоны үр дүнд уг шүлгийг бүрэн эхээр нь сурлаа.