Мэдээ
“Musical Showcase – 2024” урлагийн наадам мюзикл хэлбэрээр, 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолт
Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-аас “Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолтыг “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч, багш, ажилтнуудад тоглолоо. Сонгодог урлаг нь хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэхүй, гоо зүйн боловсролд чухал нөлөөтэй. Тухайлбал, сонгодог урлагийн хөгжим, бүжиг, уран зураг, театр зэрэг нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх мэдрэмжийг хөгжүүлж өгдөг билээ.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж, дэмжсэн УДБЭТ-ийн хамт олон болон “Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
Шатрын аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр, 2 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Мэндчилгээ
We would like to congratulate the teachers and staff of “New Beginning” International School on the 30th World Teachers’ Day and the 58th Mongolian Teachers’ Day, and wish them happiness and well-being.
MonRobot Challenge – 2024
Хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлж, инженерчлэлийн ухааныг таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэх зорилготой “MonRobot Challenge 2024″ тэмцээн ”Монгол тэмүүлэл” олон улсын сургууль дээр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд Дархан-Уул, Орхон, Өмнөговь аймгууд болон Улаанбаатар хотын 27 сургуулийн 230 суралцагч, 133 баг оролцож, робот технологийн 10 төрөлд өрсөлдлөө.
“Регби тоглодог роботууд” төрөлд 12Б ангийн суралцагч С.Ананд, Б.Бишрэл, 10А ангийн суралцагч Г.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй “Top H” баг 2-р байрт, 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, Х.Мөнх-Очир, Б.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй “One Yurt” баг 4-р байрт шалгарлаа. Мөн “Шугам дагадаг робот”, “Лего сумо”, “Unknown mission” төрлүүдэд 14 суралцагч амжилттай оролцлоо.
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье.
Намрын спортын наадам – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн “Намрын спортын наадам-2024” тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Д.Энх-Отгон багштай 7А анги, 8-9-р ангийн ангилалд С.Сүнжигмаа багштай 9Б анги, 10-12-р ангийн ангилалд Э.Гантуяа багштай 12Б анги тэргүүн байрыг, багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом хүртлээ.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Эко аялал – 2024
2024 оны 09 сарын 14-ний өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн уламжлалт “Эко аялал – 2024” үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд суралцагч, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллүүд Чингэлтэй хайрхан уул руу явган аялал хийлээ.
2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бүх суралцагч, багш, ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.