“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
2024 оны 05 сарын 22-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн “Амжилтын баяр-2024” үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд 2024 оны төгсөгчид сурлага, урлаг, спортын амжилт бүтээлээ сурталчилж, тайлагналаа. Мөн оны онцлох суралцагчдыг төрөл тус бүрээр тодруулж, шагналыг гардууллаа. Төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсэж, амьдралд нь аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөе.
Завхан аймгийн Баянтэс сумын сургуулийнханд туслах “Ном бэлэглэе” хандивын үйл ажиллагааг НЕБ-ын “Шинэ эхлэл” сургуулийн 7А, 11А, 11Б ангийн суралцагчид санаачлан зохион байгууллаа.
Багш, суралцагчид 4 хоногийн хугацаанд идэвхтэй оролцож, 611 ном цуглуулав. Үүнд: Монгол, Англи хэлээр хэвлэгдсэн уран зохиолын 356 ширхэг, сургалтын гарын авлага, материал 134 ширхэг, сурах бичиг 28 ширхэг (2019 оноос хойш хэвлэгдсэн), нэвтэрхий толь болон бусад 93 ширхэг номыг цуглуулан ангилж, хайрцаглан илгээв.
“Ном бэлэглэе” аянд идэвхтэй оролцсон Шинэ эхлэлчүүддээ болон дэмжин ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа маш их баярлалаа.
“Олны төлөө хэний зүрх цохилно тэр үнэхээр агуу” гэсэн сайхан үгээр сэтгэлийн галд тань тос нэмье.
“Монгол бахархал” аяны хүрээнд сургуулийн номын сангаас номын үзэсгэлэн гаргалаа. 8А ангийн суралцагч Х.Хатанбаатар тус үзэсгэлэнгээс ном авч уншсан сэтгэгдлээ хуваалцлаа.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон “Намрын спортын наадам-2023” тэмцээн амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Б.Нямсүрэн багштай 7А анги тэргүүн байр, 8-10-р ангийн ангилалд Ж.Батхишиг багштай 10Б анги 3-р байр, 11-12-р ангийн ангилалд Э.Гантуяа багштай 11Б анги 3-р байрыг багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 12А ангийн сурагч Баатарбилэгийн Эрхэмбилэг, 8А ангийн сурагч Баатарбилэгийн Ариунбилэг нар “PIANO RECITAL” төгөлдөр хуурын тайлан тоглолтоо Улсын Филармонийн концертын их танхимд амжилттай хийлээ. Хүн төрөлхтний оюуны түүх болсон сонгодог урлагийн тэнгэр шавь нарыг маань үргэлж гэрэлтүүлэн гийгүүлж, алдрын замд хөтлөх болтугай. Урлагийн Янжинлхам бурхан ивээж байг!
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн II шатны үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI-VIII ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа.
Төсөлт хичээлийн I шат 3 сарын 31-нд Шинэ эхлэл сургууль дээр, II шатны тайлангийн үйл ажиллагаа 04-р сарын 03-ны өдөр “Найрамдал” ОУХНЦ-т зохион байгуулагдлаа. VII-VIII ангийн ангилалд Д.Энх-Отгон чиглүүлэгч багштай “Хаягдал дэвтрийн цаасыг дахин боловсруулах” баг, А.Номин-Эрдэнэ чиглүүлэгч багштай “Nutritious bone marrow” баг, С.Цолмон чиглүүлэгч багштай “Увдист мод” баг, Б.Мөнхшүр чиглүүлэгч багштай “Бөгж нийлүүлэх наадгай” багууд амжилттай оролцлоо.
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлд идэвх санаачилгатай оролцсон 7а, 7б, 8а, 8б ангийн суралцагчдадаа баярлалаа.