Сурагчдын зөвлөл
Шинэ жилийн баяр
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн суралцагчдын шинэ жилийн баярын цэнгүүн амжилт бүтээлээр арвин байсан 2019 оноо үдэж, ирж буй 2020 оноо урам зориг, эрч хүчээр дүүрэн угтаж, ёслол төгөлдөр үргэлжилж байна.
“Шинэ эхлэл” сургуулийн барилгын өргөлтгөлийн нээлт, Кембрижийн олон улсын шалгалтын сертификат гардуулах ёслолын үйл ажиллагаа
Дэлхийн ТОП үнэлгээ /TOP in the WORLD award/
2019 оны хаврын Кембрижийн Олон улсын шалгалтыг амжилттай өгсөн суралцагч Мягмарнарангийн Нямцэнгэл болон түүнийг амжилттай бэлтгэж, Art and Design 9704 хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн хамгийн өндөр оноо буюу Дэлхийн ТОП /TOP in the WORLD award/ үнэлгээ авч, сургууль болон Монгол Улсынхаа нэрийг олон улсын түвшинд өндөрт өргөсөн зураг зүйн багш Г.Галмандахдаа нийт багш, суралцагчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж, #Монгол_Кембрижийн_санаачлага төслийн хүрээнд хамтран ажиллаж ирсэн боловсролын салбарын нөхөд, хамт олондоо талархал илэрхийлье.
“Developing learning skills as a Cambridge learner” илтгэлийн уралдаан
ОУ-ын хөтөлбөрийн сургалттай 3 сургуулийн суралцагчдын “Developing learning skills as a Cambridge learner” илтгэлийн уралдаанд манай суралцагчид амжилттай оролцож, IGCSE хөтөлбөрийн ангилалд 10б ангийн суралцагч Т.Тэнгиснамуун, A level хөтөлбөрийн ангилалд 12б ангийн суралцагч Н.Билгүүн-Од нар ТЭРГҮҮН байрыг тус тус эзлэв.
Намрын спортын наадам – 2019
- Ойрын зайн гүйлт: 100м
- Буухиа гүйлт: 4*100м
- Тэсвэрийн гүйлт: 200, 400, 800, 1200 м
- Харайлт: Байрнаас уртад, уртын харайлт
- Хүчний төрөл: Үндэсний бөх, олс таталт
- Хөлбөмбөг
Шилдэг бизнес төсөл – 2019
Монгол Улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ – 2019″ уралдааны хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны Их танхимд амжилттай боллоо. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй суралцагч хамрагдсан. Тус уралдаанд Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн суралцагчид амжилттай оролцож, 11-р ангийн суралцагч Ц.Мөнххүслэн 1-р байрт шалгарч, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ. Түүнчлэн 12-р ангийн суралцагч Ө.Базарсад, Б. Сарнай, Э.Мөнхсувд нар тусгай байр эзлэн тус бүр 800 мянган төгрөгийн шагналыг, 11-р ангийн сурагч А.Төгөлдөр, М.Нямцэлмэг, Н.Ган-Ялалт, Г.Тэнүүн нар 100 мянган төгрөгийн шагналыг Төрийн ордонд гардан авлаа. Шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдааны зорилго, ач холбогдол нь ирээдүйн баялаг бүтээгчдийг төрүүлж, олон зуун ажлын байр шинээр бий болгох чадвартай бизнесменүүдийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэдэнд урам зориг өгөхөд оршдог.
International Students Science Fair 2019
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН “NBISM” БАГ
2019-03-17.
Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооноос зохион байгуулдаг #International_Students_Sciense_Fair_2019 уулзалтад оролцохоор Сингапур улсыг зорилоо.
Өмнө нь:
2016 онд Японд #Сүү_цагаан_идээний_ач_тус,
2017 онд БНСУ #Үхрийн_сүүний_уургийн_нийлэмж #Монгол_гэрийн_бөх_бат_байдал /шилдэг постероор шалгарсан/,
2018 онд АНУ-д #Хонины_годон_сүүлний_ач_тус зэрэг судалгаагаар оролцож байсан бол
Энэ удаад:
#Монгол_сур_түүний_давуу_тал сэдвээр оролцоно.
Дараагийн удаа:
Ирэх 6-р сард БНСУ-д “Монгол жимсний С витаминий нийлэмж” сэдвээр,
8-р сард Серби улсад Нийгмийн ШУ-ны судалгааны ажлаар,
11-р сард Япон улсад Технологийн судалгааны ажлаар оролцохоор төлөвлөөд байна.
11 дүгээр ангийн суралцагч М.Тэмүүлэн, Н.Хатанбаатар, Э.Төржаргал нартаа амжилт хүсье.
“STEM PROJECT-2018” төсөлт хичээл
- Нийгмийн ухааны багш Г.Түвшинжаргалын чиглүүлсэн “Монгол сур, сурыг боловсруулах” төсөл- Тэргүүн байрт,
- Физикийн багш У.Мөнх-Очирын чиглүүлсэн “Сэргээгдэх эрчим хүч” төсөл- Дэд байрт,
- Биологийн багш Э.Гэрэлтуяагийн чиглүүлсэн “Эко бордоо гарган авах боломж” төсөл- Гутгаар байрт,
- Математикийн багш М.Уянгын чиглүүлсэн “Хуванцар савны хэрэглээг багасгах, ангилах боломж” төсөл- Тусгай байрт,
- Химийн багш Ж.Батхишигийн чиглүүлсэн “Жимс жимсгэнийг хэрхэн сонгож, зохистой хэрэглэх боломж” төсөл-Тусгай байрт,
- Бизнес судлалын багш Д.Солонгын чиглүүлсэн “Зар сурталчилгаа ба зохистой хэрэглээ” төсөл-Тусгай байрт тус тус шалгарлаа.