Эмчийн зөвлөгөө
Өсвөр нас бол бодисын солилцоо эрчимтэй, бие махбодийн хөгжил хурдацтай хөгжих үе юм. Энэ насан дээрээ оюуны ачааллыг ихээр авч, цахимаар хичээл, сургалтад оролцож байгаа суралцагчид минь эрүүл, илчлэг сайтай, чанартай хоол хүнсийг хэрэглэж заншаарай.
Байгалийн ухааны цахим аян
Байгалийн ухааны цахим аяны хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагаануудад оролцсон бүх суралцагчдадаа баяр хүргэе.
“Унаган байгалиа урнаар дүрсэлье” сэдэвт зургийн уралдаан
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс зохион байгуулсан “Унаган байгалиа урнаар дүрсэлье” сэдэвт гар зураг болон фото зургийн уралдаанд амжилттай оролцсон суралцагчдадаа талархал илэрхийлье.
“Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэхэд бидний оролцоо” сэдэвт гар зургийн уралдаан
New beginning International school , Dr.Baatar Brand хамтран зохион байгуулсан #Коронавируст_халдвараас_урьдчилан_сэргийлэхэд_бидний_оролцоо сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа. Идэвхтэй оролцсон суралцагчдадаа баярлалаа. Тэмцээний дүн:1-р байрт 8Б ангийн суралцагч Г.Бөртэ 2.6 мянган лайкаар,2-р байрт 8Б ангийн суралцагч У.Ариунзаяа 2.3 мянган лайкаар,3-р байрт 7Б ангийн суралцагч Э.Баярсайхан 2.1 мянган лайкаар,Тусгай байрт 7Б ангийн суралцагч Ц.Гоомарал 595 лайкаар тус тус […]
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, суралцагчид, хамтран ажилладаг байгууллагууд болон хувь хүмүүст шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
2020 оны онцлох суралцагчид
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, ерөнхий боловсролын ШИНЭ ЭХЛЭЛ сургууль 2020 оны онцлох суралцагчдаа танилцуулж байна. Хайрт хүүхдүүд, хүндэт эцэг эх, асран хамгаалагчид, багш ажилтнууддаа ирж буй шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эмчийн зөвлөгөө
#Хөдөлгөөн_эрүүл_мэнд Цаг үеийн нөхцөл байдлын улмаас цахимаар хичээллэж байгаа энэ үед “Шинэ эхлэл” сургуулийн суралцагчид та бүхэн минь өдөрт 5 минутыг дасгал хөдөлгөөнд зориулж хөдөлгөөн дутагдлаас сэргийлж, бодисын солилцоогоо эрчимжүүлээрэй.
Эмчийн зөвлөгөө
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед олон цагаар зурагт, компьютер, утас ашиглан теле хичээл болон онлайн сургалтад хамрагдаж байгаа суралцагчид та бүхэн минь, ертөнцийг харах мэлмий болсон нүдээ хамгаалж, нүдний дасгалыг тогтмол хийж хэвшээрэй.