Newbeginning
Posts by :
Ханзны уран бичлэгийн уралдаан
Суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, ханз үсгийг тигийн дагуу зөв сайхан бичих дадлыг хэвшүүлэх, Хятад хэл сурах сонирхлыг хөхүүлэн дэмжих зорилготойгоор тус сургуулийн 9-12 дугаар ангийн суралцагчдын дунд 2023.03.01-2023.03.24-ний хугацаанд зохион байгуулж, бүтээлүүдээс дүгнэж, шалгаруулсан.
Анги харгалзалгүй сайхан бичсэн суралцагчдыг шалгаруулж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Үүнд:
1 дүгээр байр 12б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл
2 дугаар байр 10б ангийн суралцагч Я.Мишээл
3 дугаар байр 9а ангийн суралцагч У.Есүй
Тусгай байр 10а ангийн суралцагч Ч.Номин
10б ангийн суралцагч А.Түвшинжаргал
11б ангийн суралцагч С.Сайнсайхан нар шалгарсан бөгөөд оролцсон суралцагчдадаа цаашдаа улам хичээнгүйлэн суралцахыг хүсэн ерөөе.
Энэхүү уралдааныг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг, Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэдээ сурган хүмүүжүүлэх үйлст нь арвин их амжилтыг хүсье.
《芒种》赵方婧 дууг ашиглав.
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт
“Оролцоод хөгжье – 2023” төсөлт хичээлийн I шатны шалгаруулалт боллоо.
2022-2023 оны хичээлийн жилийн төсөлт хичээлээр VI ангийн суралцагчид Cambridge Lower Secondary Global Perspectives хөтөлбөрийн агуулгын хүрээнд өөрсдийн сурсан мэдлэг, туршлагаа бусдадаа танилцууллаа. Б.Ариунаа багштай “Хог хаягдлаа зөв ашиглацгаая” баг, Б.Нямсүрэн багштай “Эрүүл инээмсгэлэл” баг, А.Айтолхын багштай “Генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн бидний амьдралд” баг, И.Дэнзэнгаваа багштай “Дусал усаа хайрлая” багууд амжилттай оролцлоо.
Б.Нямсүрэн, А.Айтолхын багш нарын багууд II шатанд шалгарлаа. “Оролцоод хөгжье-2023” төсөлт хичээлд идэвх санаачилгатай оролцсонд 6а, 6б ангийн нийт суралцагчдадаа баярлалаа.
Багшийн чадвар бэхжүүлэх тэтгэлэгт уралдаан
Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ шилдгийн шилдэг 5 багшийн нэгээр шалгарлаа. 👏👏👏
БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаагийн санаачилгаар 2 дахь жилдээ зарлагдсан “БАГШИЙН ЧАДВАР БЭХЖҮҮЛЭХ АЯЛЛЫН ТЭТГЭЛЭГТ УРАЛДААН”-ы “Багш миний амьдрал, бахархал” сэдэвт эсээ, илтгэлийн уралдаанд Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэ амжилттай оролцож, шилдгээр шалгарлаа. 💐💐💐
Багшдаа халуун баяр хүргээд, цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь амжилт хүсье. 🤩🤩🤩 Боловсролыг дэмжиж ажилладаг БГД-ийн ИТХ-ын даргын ажлын алба болон “Jump” сургалтын төвд талархал илэрхийлье.👏👏👏
Баянгол дүүргийн Англи хэлний олимпиад
Уламжлал болгон зохиогддог дүүргийн Англи хэлний олимпиад 2023.03.11-ний өдөр болж, багш, суралцагчид амжилттай оролцлоо. 12а ангийн суралцагч А.Авидхүү II байрт, М.Цэнгэл VIII байрт, Б.Тэлмэн VI байрт, 12б ангийн суралцагч Б.Намуунаа IV байрт, 9б ангийн суралцагч Э.Бадрах VI байрт тус тус шалгарлаа. Багш нарын төрөлд Англи хэлний багш Б.Өсөхбаяр тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргээд, дараагийн шатны олимпиадад нь амжилт хүсье. 💐💐💐
Ажлын байрны зар
Мэндчилгээ
“Green generation” чуулган
#НОГООН_ҮЕ_GREEN_GENERATION чуулганд #Шинэ_эхлэл сургуулийн сурагчдын зөвлөлийн гишүүд оролцлоо. Мөн 12Б ангийн суралцагч Х.Халиунгоо “Агаарын бохирдлын хүүхдэд үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээ амжилттай танилцууллаа.
Мэндчилгээ