Newbeginning
Posts by :
“Өв соёлоо өвлөн суралцъя – 2022” урлагийн наадам
Зөвлөх багшийн манлайлал
“Өсвөрийн парламент – 2022” хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо
“Өсвөрийн парламент 2022” хөтөлбөрт оролцогч, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 11А ангийн суралцагч Н.Саруул: Хөтөлбөрт хамрагдсанаараа хүний эрх, ардчилал, парламентын үйл ажиллагаа гээд маш олон талын мэдлэгтэй болоод үе тэнгийнхэнтэйгээ хуваалцана.
Зөвлөх багш нар үзүүлэх хичээл заалаа
Уншлагын хөтөлбөр 3 дахь жилдээ
Эцэг эх, асран хамгаалагчдын спортын наадам
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн эцэг эх, асран хамгаалагчдын спортын наадам волейбол, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн спортын дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Ж.Батхишиг багштай 9Б ангийн баг 1-р байрт, Д.Лхагвасүрэн багштай 11Б ангийн баг 2-р байрт, Б.Болортуяа багштай 6Б ангийн баг 3-р байрт тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“MonRobot Challenge – 2022” цуврал тэмцээн
Робот технологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “MONROBOT CHALLENGE 2022” цуврал тэмцээний эхний сорил “Шинэ эрин” ОУХСС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний “Цагаан шугам” төрөлд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч Б.Бишрэл, Г.Нямбаяр, С.Ананд нарын бүрэлдэхүүнтэй “Tayo” баг тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Spelling bee – 2022” Англи хэлний тэмцээн
6-7 дугаар ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Spelling bee” тэмцээний 2 дугаар шатанд анги тус бүрээс шалгарсан нийт 24 суралцагч оролцож, мэдлэг чадвараа сорилоо. Уралдаанд 6a ангийн суралцагч Б.Эрдэнэбилэг I байрт, 6б ангийн суралцагч Г.Дөлгөөн II байрт, 6б ангийн суралцагч М.Дэлгэрсайхан III байрт шалгарлаа. 7 дугаар ангийн төрөлд 7а ангийн суралцагч М.Мөнгөнбаяр I байрт, 7б ангийн суралцагч Г.Биндэръяа II байрт, 7а ангийн суралцагч Д.Өнө-Учрал III байрт шалгарлаа. 1, 2 дугаар байр эзэлсэн 4 суралцагчийг “Kidsa-z” цахим номын сангийн 1 жилийн эрхээр шагнаж, III байр эзэлсэн 2 суралцагчийг номоор урамшуулж, батламж гардууллаа.