Newbeginning
Posts by :
Амжилтын баяр – 2022
2021-2022 оны хичээлийн жилийн төгсөгчид маань “Амжилтын баяр”-аа тэмдэглэн, амжилт бүтээлээ дүгнэн, догдлол, тэмүүллээр дүүрэн амьдралын босгыг алхлаа. Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй суралцагчид, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдадаа баярын мэнд хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Мөн биднийг үргэлж дэмжин хамтарч ажилладаг байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийнхаа дүү нартаа мэдлэг туршлагаа байнга хуваалцдаг төгсөгчдөдөө талархал илэрхийлье.
“Шинэ бүтээл – 2022” гар зургийн уралдаан
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс зохион байгуулсан “Шинэ бүтээл -2022″ гар зургийн уралдаанд амжилттай оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Олон улсын Англи хэлний “Owlypia” олимпиадад ахин түүчээлэв
“Шинэ Эхлэл” сургуулийн 7а болон 8а ангийн суралцагчид маань олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба Соёл” сэдвийн хүрээнд оролцлоо. “Owlins” болон “Owlets” ангилалд нийт 21 суралцагч оролцсоноос алтан медаль 1, мөнгөн медаль 6, хүрэл медалийг 2 суралцагч хүртэн, 2 суралцагч амжилттай оролцжээ. Ийнхүү өмнө нь оролцсон суралцагчдын амжилтыг бататгаж, ахин түүчээллээ. Медаль хүртсэн суралцагчид:
Алтан медаль 
1. 7а ангийн суралцагч Н.Цэгц
Мөнгөн медаль 
1.7а ангийн суралцагч Б.Жаргал
2. 7а ангийн суралцагч Р.Ариунзаяа
3. 7а ангийн суралцагч А.Хулан
4. 7а ангийн суралцагч Б.Ариунбилэг
5. 7а ангийн суралцагч Ж.Түшиг
6. 8а ангийн суралцагч Г.Оргил
Хүрэл медаль 
1. 7а ангийн суралцагч Э.Амарбаясгалан
2. 7а ангийн суралцагч Г.Тэргэл
3. 7а ангийн суралцагч М.Нандин-Эрдэнэ
4. 7а ангийн суралцагч Б.Анар
5. 7а ангийн суралцагч Г.Билгүүнтөгөлдөр
6. 7а ангийн суралцагч Х.Оюунхишиг
7. 7а ангийн суралцагч С.Гоогэгээн
8. 7а ангийн суралцагч Д.Тэнгис
9. 8а ангийн суралцагч Г.Батбаатар
10. 8а ангийн суралцагч Н.Дөлгөөн
11. 8а ангийн суралцагч Э.Намуунаа
12. 8а ангийн суралцагч Д.Тэргэл
Амжилттай оролцсон
1. 7а ангийн суралцагч О.Маралгоо
2. 8а ангийн суралцагч О.Тэмүүжин нартаа халуун баяр хүргээд, бэлтгэсэн Англи хэлний багш Б.Мөнхшүрийн цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Гар зургийн уралдаан
“Hugo and Color” хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит гар зургийн XIII, улсын нээлттэй олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад 9б ангийн суралцагч Г.Туяа 1-р байрт, 9б ангийн суралцагч Г.Номин-Өлзий тусгай байрт, 12а ангийн суралцагч Л.Ивээлт шагналт байрт шалгарч ДУ-ийн академи, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг тус тус хүртлээ. Мөн багш нарын уран зургийн төрөлд дүрслэх урлагийн багш Г.Галмандах 1-р байрт шалгарлаа.
Өсвөрийн парламент – 2021
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14.30 – 16.00 цагийн хооронд “Өсвөрийн парламент-2021” чуулга уулзалтад оролцогч хүүхдүүдийн төлөөлөл тус сургуулийн 9, 10 дугаар ангийн суралцагчдад тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг ойлголтоор дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих, нөлөөллийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөн, харилцан ярилцаж, сурсан мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 9а, 9б, 10а, 10б ангийн багш, суралцагчид, хамтран зохион байгуулсан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Кембриджийн их сургуулийн судлаачид “Шинэ эхлэл” сургуульд зочиллоо
Кембриджийн их сургуулийн судлаач Кристина Римини, Алисон Кидл, Эллен Вэйверс нар олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын баг, багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, дараах сэдвүүдээр ярилцлаа.
- Багшийн мэргэжил дээшлүүлэлт
- Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилт
- Сургуулийн хөгжил
Хятад хэлний уншлагын хөтөлбөр
2021.10.01-нээс 2022.04.20-ны хугацаанд үргэлжилсэн “Уншлагын хөтөлбөр – 2022” үйл ажиллагаанд оролцсон Хятад хэлний хичээлийг сонгосон суралцагчдаас шилдгүүдээ тодрууллаа.
1. 9б ангийн суралцагч Б.Аминхүсэл
2. 9а ангийн суралцагч Ч.Номин
3. 9а ангийн суралцагч А.Энхлэн
4. 9а ангийн суралцагч О.Наранчулуу
5. 9а ангийн суралцагч Г.Сарнай
6. 10а ангийн суралцагч С.Төгсжаргал
7. 10а ангийн суралцагч Т.Саруул
8. 10б ангийн суралцагч Б.Намуун
9. 10а ангийн суралцагч Б.Цэлмүүн
10. 11а ангийн суралцагч М.Гантигмаа нар анги, хамт олноо хошуучилсан бөгөөд та нартаа баяр хүргээд, сурах их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.


Тус хөтөлбөрийг 2 дахь жилдээ Хятад хэлний хичээлийн хүрээнд амжилттай зохион байгуулсан А.Номин-Эрдэнэ багшийн цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.


《芒种》赵方婧 Grain in Ear дууг видеод ашиглав.
Эцэг эх, асран хамгаалагчдын нэрэмжит долоо хоног
У.Мөнх-Очир багштай 10а ангийн “Эцэг эх, асран хамгаалагчдын нэрэмжит долоо хоног”-ийн хүрээнд суралцагчдын гар утасны хэрэглээг багасгах зорилгоор сургуулийн нэгдүгээр давхарт таксфон байршууллаа. Уг таксфон нь үнэ төлбөргүй бөгөөд нэг удаа ярихдаа хоёроос илүүгүй минут ашиглах боломжтой.
“Сити -2022” дизайн загварын уралдаан
“Шинэ эхлэл” сургуулийн ахлах ангийн суралцагчид “Сити” их сургуулийн нэрэмжит “Сити -2022” дизайн загварын уралдаанд амжилттай оролцлоо. Тус уралдаан нь улсын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн нийт 30 гаруй сургуулийн 350 гаруй ахлах ангийн суралцагчид оролцлоо.
Тус уралдаан график дизайн, архитектур, уран зураг, хувцас загвар гэх мэт дизайны бүх төрлүүдээр зохион байгуулагдсан бөгөөд манай сургуулийн суралцагчид архитектур, хувцас загварын төрлөөр амжилттай оролцлоо. Архитектурын төрлөөр 12а ангийн суралцагч Д.Дөлгөөнмөрөн “Монгол гэрийн интерьер загвар”, 11б ангийн сурагч Г.Хос-Эрдэнэ экстерьер загвараар “Амины орон сууц” төсөл, 9а ангийн суралцагч Б.Тэгшзаяа “Амины орон сууцны интерьер” макет загваруудаар амжилттай оролцлоо. Харин гоёлын хувцас загварын төрлөөр оролцсон 9б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнэ ”Mariposa brillo” коллекци хувцсаар оролцон дэд байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн медалиар шагнууллаа. Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн дизайн, технологийн багш С.Цолмон нартаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь улам их амжилт хүсье.