Newbeginning
Posts by :
“Шинэ эхлэл” сургуулийн 10 жилийн ойг угтсан ажлын хүрээнд олон улсын Mandarin Chinese IGCSE 0547 хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын хөгжлийг дэмжих, суралцагчдын Хятад хэлний ерөнхий чадварыг сайжруулах, соёлын мэдлэг олгох, Хятад хэлний сургалтын үйл ажиллагааг сургуулийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад сурталчлах зорилгоор, 9-11 дүгээр ангийн суралцагчдын дунд тус уралдааныг танхимаар зохион байгуулж, тэргүүлсэн дараах суралцагчдыг шагнаж урамшууллаа. Үүнд:
1. 9а ангийн суралцагч Ч.Номин
2. 9а ангийн суралцагч А.Бат-Ирээдүй
3. 9а ангийн суралцагч Г.Сарнай
4. 9а ангийн суралцагч А.Эрдэнэсүрэн
5. 9б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнэ
6. 9б ангийн суралцагч Х.Энхмэнд
7. 9б ангийн суралцагч Я.Мишээл
8. 10а ангийн суралцагч Т.Саруул
9. 10а ангийн суралцагч Ш.Тэмүүлэн
10. 10а ангийн суралцагч С.Төгсжаргал
11. 10а ангийн суралцагч Ц.Жамъяндорж
12. 11а ангийн суралцагч А.Оюу-Эрдэнэ нар шалгарлаа.
Хамт олноо манлайлсан дээрх суралцагчдад сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж, их гүрний амаргүй хэлийг цаг тутам хичээнгүйлэн сурах үйлст нь улам их амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү үйл ажиллагааг анх удаа, амжилттайгаар зохион байгуулсан Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэд талархал илэрхийлье.
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – 2022
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
10 дугаар ангийн суралцагчид “Ай Си Ти” группын төв байраар зочиллоо
Мэдээллийн технологийн салбарын ирээдүй болсон хүүхэд залууст мэргэжил сонгох, өөрийн хүсэл сонирхлоо нээн илрүүлэхэд тус болох үүднээс Кембрижийн олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн 10 дугаар ангийн суралцагчдыг “Ай Си Ти Групп” ХК хагас өдрийн оффис аялалд урилаа. Тус аяллын хүрээнд мэдээллийн технологийн салбарын өвөрмөц соёл, технологийн салбар хэрхэн дэлхийг өөрчилж буй талаар мэдээлэл солилцож, хагас өдрийг хүсэл, мөрөөдөл сонирхол дүүрэн өнгөрүүллээ.
2021 оны төгсөгч А.Мөнх-Оргил : ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.
Намайг А. Мөнх-Оргил гэдэг. Өнгөрсөн жил “Шинэ эхлэл” сургуулийг төгссөн. ЭЕШ-таа Англи хэл, Математик, Физик гэсэн 3 хичээлээр өгч Математик 660, Физик 720, Англи хэл 800 оноо авсан. Энэ жил их сургуульд суралгүй бие даан программист чиглэлээр сурч байна.
Би ЭЕШ эхлэхээс өмнөх нэг сарын хугацаанд тууштай бэлдэж эхэлсэн. Миний харсан туршлагаас хүүхдүүд жилийн өмнөөс ч юм уу, нэлээн эртнээс бэлдэж эхэлдэг. Ингэхээр удаан бэлдсэн ч мартагдах, залхах зэргээр сайтар чанартай бэлтгэл болдоггүй. Яг бэлтгэлийн хувьд шалгалтын материалаас илүү ерөнхий мэдлэгээ сайжруулж, яагаад тухайн хичээл хэрэгтэй гэдгээ тунгаах явдал юм. Зөвхөн шалгалтад зориулж бэлдэхийн оронд өөр сонирхлынхоо хүрээнд кино үзэх, сэтгүүл унших зэрэг сонирхолтой аргуудыг туршаад үзээрэй.
Англи хэлний шалгалтад ихэвчлэн академик цээжлэх зүйлсээс илүү ихэнх асуултууд нь харилцан ярианы чадварыг шалгадаг. Өөрөө Англи хэлийг хэрэглээндээ ашиглаж чаддаг бол тэдгээр даалгавруудыг давахад хялбар болно. Тестийн материал ажиллахаас гадна практик байдлаар давтах нь чухал.
Миний хувьд нэг өдөр 3 хичээлийнхээ тестүүдээс нэг нэг хувилбар ажиллаад алдаагаа засаад, мэдэхгүй сэдэв гарвал судлах замаар бэлддэг байсан. Мөн дээрээс нь хамгийн чухал бэлдэх ёстой зүйлсийн нэг нь бол цагтай ажиллах. 100 минутын тестийг 60 минутад ажиллаад үлдсэн хугацаандаа хариултын хуудсаа бөглөх, хийсэн тестээ хянахдаа зарцуулж сурах хэрэгтэй. Зөвхөн тест биш давхар сэдэв сэдвээр нь авч судлах нь өгөөжтэй санагдсан.
Манай гэр бүлийн хувьд бүх цагаа хичээлдээ зориулах нөхцөлийг олгож сатаарах зүйлсийг багасгаж байсан нь өндөр оноо авахад асар их тусламж болсон гэж боддог. Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ хичээл хийх орчныг нь бүрдүүлж, анхаарлаа төвлөрүүлэхэд нь туслах, сэтгэлзүйн хувьд дэмжих нь маш том нөлөө үзүүлдэг шүү гэж хэлмээр байна.
ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.
“Эко сургууль” хөтөлбөр
Дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилго, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, аймаг/нийслэлийн ногоон хөгжилд суурилсан хэтийн зорилт, дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, ISO14001 стандартад суурилсан Олон улсын Эко сургууль/цэцэрлэг хөтөлбөрийн #Үндэсний_VI_дахь_чуулган амжилттай зохион байгуулагдаж, #Шинэ_эхлэл сургуулийн хамт олон 2021 онд олон улсын “Эко сургууль” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн амжилтаараа #Мөнгөн_гэрэгэ өргөмжлөл гардан авлаа.
Олон улсын “Owlypia” олимпиад
“Шинэ эхлэл” сургуулийн 6 дугаар ангийн суралцагчид олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба соёл” сэдвийн хүрээнд оролцож, 1 алт, 5 хүрэл медалийн болзол ханган ТОП гүйцэтгэлтэй суралцагчдын тоонд багтлаа. Хайрт хүүхдүүддээ халуун баярыг хүргэе. Мөн бэлтгэн оролцуулсан Б.Золзаяа багшдаа баяр хүргэе.
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бичиг хэргийн ажилтан
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн үйл ажиллагааг үргэлж дэмжин тусалдаг эцэг эх, асран хамгаалагчид, багш, ажилтнууд, суралцагчид, хамтран ажилладаг байгууллагууд болон хувь хүмүүст шинэ жилийн баярын мэнд хүргэж, аз жаргал, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Ханзны бичлэгийн онлайн уралдаан
“MBG” боловсролын төвөөс цахимаар зохион байгуулсан ханзны бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн 11б ангийн сурагч Б.Бямбадэмбэрэлдээ баяр хүргээд, цаашдын суралцах үйлс нь арвин их амжилттай байхыг хүсэн ерөөе.
“Хүний эрх, эрх чөлөө” зургийн үзэсгэлэн
“Шинэ эхлэл” ОУХСС Олон Улсын Хүний эрхийн өдрийг угтан “Хүний эрх, эрх чөлөө” зургийн үзэсгэлэн гаргалаа.
Монголын Эмнести Интернэшнл шог зураачидтай хамтран жил бүр “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэн зохион байгуулдаг билээ. Уг үзэсгэлэнгийн зорилго нь хүн бүр эрхээ мэдэн хариуцлагаа ухамсарладаг, бусдын эрхийг хүндэлдэг соёлыг бий болгох, Ковид-19 цар тахлыг хүмүүнлэгээр даван туулахад хувь нэмрээ оруулах, мөн хүний эрхийн асуудлыг хөндсөн Монголын шог зургийн бүтээлүүдийг хамгаалах, хадгалах, үзэсгэлэнгийн бүтээлийг Монголдоо төдийгүй дэлхийн хүртээл болгох явдал юм.