Newbeginning
Posts by :
2025 оны 09-р сарын 18-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн “Намрын спортын наадам 2025” тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Г.Төрбат багштай 7Б анги, 8-9-р ангийн ангилалд Б.Болортуяа багштай 9Б анги, 10-12-р ангийн ангилалд Ц.Бямбанаран багштай 12А анги тэргүүн байрыг, багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом хүртлээ.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Хөгжмийн багш
Эко аялал – 2025
2025 оны 09-р сарын 12-ны өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн уламжлалт “Эко аялал – 2025” үйл ажиллагаа амжилттай боллоо. Тус үйл ажиллагааны хүрээнд суралцагч, багш, ажилтнууд болон эцэг эх, асран хамгаалагчдын төлөөллүүд Чингэлтэй хайрхан уул руу явган аялал хийлээ.
2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Бүх суралцагч, багш, ажилтнууддаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөж, сайн сайхныг хүсье.
“Owlypia Global Around” англи хэлний олимпиад
“Owlypia Global Around” англи хэлний олимпиад 08 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ИБУИВУ-ын нийслэл Лондон хотын “Westminster University” их сургууль дээр зохион байгуулагдаж, 10 орны 45 гаруй баг, 160 орчим оролцогчид оролцлоо. Монгол улсаас “Шинэ эхлэл” сургуулийн 7 суралцагч, 3 баг оролцож, 5 төрлийн тэмцээнээс 4 алт, 3 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
“Owlins” багийн төрөлд 30 баг оролцлоо. Энэ төрөлд манай 3 баг амжилттай оролцож, 7Б ангийн суралцагч Ц.Төгөлдөр, Т.Түших-Ирэдүй нарын гишүүдтэй “DMongolz” баг алтан медаль, шилдгийн шилдэг багийн 3 дугаар байр, цом, өргөмжлөл, Pen Down Challenge, Speech- Craft Challenge, Team Spirit Challenge шагналуудыг хүртэж, мөн “The Best Debate” суралцагчаар Ц.Төгөлдөр шалгарлаа.
Ганцаарчилсан төрөлд 7Б ангийн суралцагч А.Эринхүү, Ц.Төгөлдөр, А.Ган -Эрдэнэ Т.Түших-Ирээдүй нар алтан медаль


, Б.Бат -Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Батбуян нар мөнгөн медаль 

хүртлээ. Мөн Ц.Төгөлдөр шилдгийн шилдэг оролцогч шалгаруулах номинацийн 4-р байранд шалгарлаа.
Хичээл зүтгэлтэй байж, өндөр амжилт гаргасан суралцагчид болон бэлтгэсэн англи хэлний багш Б.Баяртсайханд баяр хүргэе. Хүүхдүүдээ үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бизнес судлалын багш
“Robot Challenge World 2025″ робот технологийн тэмцээн
“Robot Challenge 2025″ робот технологийн тэмцээн 08 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “University of Science and Technology Beijing” их сургууль дээр зохион байгуулагдаж, 42 орны 2300 гаруй баг, клубын 50000-аад оролцогчид оролцлоо. Тус тэмцээнд Шинэ Эхлэл сургуулийн 1 багш, 7 суралцагч амжилттай оролцлоо.
Automatic Mega Sumo (Senior) төрөлд 8Б ангийн суралцагч Г.Оюут-Од хүрэл медаль хүртлээ. Robot Rugby (Senior) төрөлд 11А ангийн суралцагч Г.Нямбаяр, 11Б ангийн суралцагч А.Өсөх-Ирээдүй, 9А ангийн суралцагч Ц.Тэнгис нарын бүрэлдэхүүнтэй баг Advanced түвшинд шалгарлаа. Мөн Робопарад төрөлд 7А ангийн суралцагч Б.Гандөлгөөн, Б.Дүүрэнбаяр, 6А ангийн суралцагч Б.Сайханбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг 5-р байранд шалгарлаа.
Хичээл зүтгэл гарган санаачлагатай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе! Үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Англи хэлний багш
2. Биологийн багш
3. Хөгжмийн багш
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Англи хэлний багш
Төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 2025
2025 оны 08-р сарын 09-ний өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье. Мөн тус үйл ажиллагааг дэмжин оролцсон үе үеийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.