2019-2020 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчдадаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид, суралцагчдадаа 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Франц улсын Парис хотод болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадаас “Шинэ эхлэл” ОУХСС-ийн 12Б ангийн суралцагч Б.Арвин хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчид болон бэлтгэсэн химийн багш Ж.Батхишигт баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улсын их хурлын гишүүн Жамбалын Ганбаатарын санаачлагаар уламжлал болгон зохион байгуулагддаг “ШИЛДЭГ БИЗНЕС ТӨСӨЛ – 2019″ уралдааны хаалтын үйл ажиллагаа буюу шагнал гардуулах арга хэмжээ Төрийн ордны Их танхимд амжилттай боллоо. Энэ жилийн уралдаанд Нийслэлийн Баянгол дүүргийн ахлах ангийн 690 гаруй суралцагч хамрагдсан. Тус уралдаанд Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчийн, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн суралцагчид амжилттай оролцож, 11-р ангийн суралцагч Ц.Мөнххүслэн 1-р байрт шалгарч, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ. Түүнчлэн 12-р ангийн суралцагч Ө.Базарсад, Б. Сарнай, Э.Мөнхсувд нар тусгай байр эзлэн тус бүр 800 мянган төгрөгийн шагналыг, 11-р ангийн сурагч А.Төгөлдөр, М.Нямцэлмэг, Н.Ган-Ялалт, Г.Тэнүүн нар 100 мянган төгрөгийн шагналыг Төрийн ордонд гардан авлаа. Шилдэг бизнес төсөл шалгаруулах уралдааны зорилго, ач холбогдол нь ирээдүйн баялаг бүтээгчдийг төрүүлж, олон зуун ажлын байр шинээр бий болгох чадвартай бизнесменүүдийг төлөвшүүлэхийн зэрэгцээ тэдэнд урам зориг өгөхөд оршдог.
Монгол хүүхдүүд, багш нарын өрнүүлж буй судалгааны ажлыг дэлхийтэй холбох, энэхүү холбоосоор дамжуулан олон монгол багш, суралцагчдыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох зорилго тавин 2016 оноос зүтгэсэн ажлын үр дүн өнгөрөгч 7 хоногт гарч, “Шинэ эхлэл” сургууль ISSN байгууллагын гишүүн боллоо. Тусалж дэмжсэн, хамтран зүтгэсэн хамт олондоо баяр хүргэе. Даалгавраа амжилттай биелүүлсэн Ц.Солонго, Г.Түвшинжаргал багш нартаа болон суралцагчдадаа маш их талархлаа. Үе үеийн багийн гишүүд суралцагч, шавь нартаа баяр хүргэе. Цаашид олон олон дүү нар нь та нарын үргэлжлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ холбоонд хүлээсэн хэд хэдэн үүрэг хэрэгжиж эхэллээ.
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН “NBISM” БАГ
2019-03-17.
Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооноос зохион байгуулдаг #International_Students_Sciense_Fair_2019 уулзалтад оролцохоор Сингапур улсыг зорилоо.
Өмнө нь:
2016 онд Японд #Сүү_цагаан_идээний_ач_тус,
2017 онд БНСУ #Үхрийн_сүүний_уургийн_нийлэмж #Монгол_гэрийн_бөх_бат_байдал /шилдэг постероор шалгарсан/,
2018 онд АНУ-д #Хонины_годон_сүүлний_ач_тус зэрэг судалгаагаар оролцож байсан бол
Энэ удаад:
#Монгол_сур_түүний_давуу_тал сэдвээр оролцоно.
Дараагийн удаа:
Ирэх 6-р сард БНСУ-д “Монгол жимсний С витаминий нийлэмж” сэдвээр,
8-р сард Серби улсад Нийгмийн ШУ-ны судалгааны ажлаар,
11-р сард Япон улсад Технологийн судалгааны ажлаар оролцохоор төлөвлөөд байна.
11 дүгээр ангийн суралцагч М.Тэмүүлэн, Н.Хатанбаатар, Э.Төржаргал нартаа амжилт хүсье.
Хүүхэд залуусын мөрөөдөл, цаашлаад зорилго болсон зүйл бол дэлхийн топ сургуулиудад элсэн суралцах явдал юм. Харин 2018 онд Харвард, Оксфорд, Кембриж зэрэг сургуулиудад шууд элсэн суралцах эрхийг “Шинэ эхлэл” сургуулиараа дамжуулан олж авсан төгсөгчид бий. Дараагийн үеүд нь дээрх амжилт руу буухиалсаар байгаагийн нэг илрэл нь энэ юм.