Мэдээ
Олон улсын “Owlypia” олимпиад
Мэргэжил сурталчлах өдөрлөг
Тус өдөрлөгийн хүрээнд өнгөрсөн хичээлийн жилд “Хятадад суралцах боломж” сэдвээр 9-12 дугаар ангийн суралцагчдад танилцуулсныг энэ хичээлийн жилд үргэлжлүүлэн, ”HSK шалгалтад бэлтгэх болон БНХАУ-ын засгийн газрын тэтгэлэгт хүсэлт гаргасан тухай олж мэдсэнээ хуваалцах нь” сэдэвт уулзалт, ярилцлагыг сонголтын суралцагчдын дунд, Хятад хэлний багшийн зүгээс зохион байгууллаа. Өөрийн сурсан мэдсэн бүхнээ дүү нартаа харамгүй хуваалцсан 12б ангийн суралцагч Н.Мөнхжиндөө талархал илэрхийлээд, цаашдын суралцах үйлс болон амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 💐💐💐
Монголын лего роботын үндэсний аварга шалгаруулах тэмцээн – 2023
“Teamwork & Teamplay” сургалт
“Teamwork & Teamplay” сургалтад багш, ажилтнууд хамрагдлаа. Тус сургалт нь хамт олны гишүүн бүрийн оролцоог 100% хангаж, өөрийгөө болон бусдыг илүү сайн танин мэдэх, хамт олны бүтээлч, эерэг хандлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.
Хувь хүний хөгжлийн цогц сургалт
Шүд эрүүл бол бие эрүүл
Баянгол дүүрэгт байрлах “Эмальдент” шүдний эмнэлэгтэй хамтран суралцагчид, багш, ажилтнуудын амны хөндийн эрүүл ахуй, шүдний үзлэг, оношилгоо хийлээ. Хамтарч ажилласан эмч, сувилагч нартаа баярлалаа. 👏👏
“Enrichment Program-III” хөтөлбөр
Үндэсний хэмжээний ЕБС-иудын Англи хэлний багш нарт зориулсан “Enrichment Program-III” үндэсний хөтөлбөрийн ялагчид шагналаа гардан авлаа.💫💫💫
Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA)-с санаачлан АНУ-ын Элчин сайдын яам, Spirit of America, Education USA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний багш нарт зориулан зохион байгуулсан “ENRICHMENT-III” хөтөлбөр 2022 онд гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, шилдэг 30 багшийг шалгаруулсан билээ. Энэхүү хөтөлбөрт Монгол улсын өнцөг булан бүрээс ерөнхий боловсролын сургуулиудын Англи хэлний 650 багш гурван сарын турш идэвхийлэн оролцсон билээ. Хөтөлбөрийн ялагчдаар тодорсон Англи хэлний багш Д.Амарбаясгалан, Б.Баяртсайхан нартаа баяр хүргэе. 💐💐💐
“ABC Chinese contest” ханз цээжлэх уралдаан
Хятад хэлний сургалтын үйл ажиллагаа, суралцагчдын хөгжлийг дэмжих, суралцагчдын Хятад хэлний бичих чадварыг сайжруулах, Хятад хэлний сургалтын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилготойгоор 9-12 дугаар ангийн Хятад хэл сонголтын суралцагчдын дунд “ABC Chinese contest” ханз цээжлэх марафон уралдааныг 2022.11.10 – 2022.12.13-ны хооронд, хичээлийн цаг завсарлахын өмнөх 10 минутад зохион байгуулж, 7 хоногт 1 удаа цээж бичгийн ажил авлаа. Ингэхдээ үйл ажиллагаа үргэлжлэх хугацаанд шинээр сурсан ханзуудаа бичүүлж, шилдэг оролцогчдыг шалгаруулж, шагнаж урамшуулсан болно. Үүнд:
1. 9б ангийн суралцагч Д.Дөлгөөн
2. 9б ангийн суралцагч Т.Халиун
3. 9б ангийн суралцагч Ш.Анар
4. 9а ангийн суралцагч У.Есүй
5. 9а ангийн суралцагч Ц.Маргад-Эрдэнэ
6. 9а ангийн суралцагч О.Баянмөнх
7. 10б ангийн суралцагч Б.Дөлгөөн
8. 10а ангийн суралцагч Ч.Номин
9. 11а ангийн суралцагч А.Баясал
10. 11а ангийн суралцагч Б.Цэлмүүн
11. 12а ангийн суралцагч А.Оюу-Эрдэнэ
12. 12б ангийн суралцагч Б.Бямбадэмбэрэл нар шалгарлаа.
Уралдааны турш суралцагчид нийт 1565 үг буюу 3509 дан ханзыг цээжилсэн байна. Нийлбэр дүнгээр ангиудаас 10аб ангийн сонголтын суралцагчид манлайлсан байна. Улам их амжилтыг хүсэн ерөөе. 💐💐💐