Мэдээ
Уншлагын хөтөлбөр 3 дахь жилдээ
Эцэг эх, асран хамгаалагчдын спортын наадам
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн эцэг эх, асран хамгаалагчдын спортын наадам волейбол, ширээний теннис, дартс, олс таталт гэсэн спортын дөрвөн төрлөөр амжилттай зохион байгуулагдаж, дүнгээ гаргалаа. Багийн дүнгээр Ж.Батхишиг багштай 9Б ангийн баг 1-р байрт, Д.Лхагвасүрэн багштай 11Б ангийн баг 2-р байрт, Б.Болортуяа багштай 6Б ангийн баг 3-р байрт тус тус шалгарлаа. Амжилттай оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“MonRobot Challenge – 2022” цуврал тэмцээн
Робот технологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой “MONROBOT CHALLENGE 2022” цуврал тэмцээний эхний сорил “Шинэ эрин” ОУХСС дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний “Цагаан шугам” төрөлд “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч Б.Бишрэл, Г.Нямбаяр, С.Ананд нарын бүрэлдэхүүнтэй “Tayo” баг тэргүүн байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Spelling bee – 2022” Англи хэлний тэмцээн
6-7 дугаар ангийн суралцагчдын дунд зохион байгуулагдсан “Spelling bee” тэмцээний 2 дугаар шатанд анги тус бүрээс шалгарсан нийт 24 суралцагч оролцож, мэдлэг чадвараа сорилоо. Уралдаанд 6a ангийн суралцагч Б.Эрдэнэбилэг I байрт, 6б ангийн суралцагч Г.Дөлгөөн II байрт, 6б ангийн суралцагч М.Дэлгэрсайхан III байрт шалгарлаа. 7 дугаар ангийн төрөлд 7а ангийн суралцагч М.Мөнгөнбаяр I байрт, 7б ангийн суралцагч Г.Биндэръяа II байрт, 7а ангийн суралцагч Д.Өнө-Учрал III байрт шалгарлаа. 1, 2 дугаар байр эзэлсэн 4 суралцагчийг “Kidsa-z” цахим номын сангийн 1 жилийн эрхээр шагнаж, III байр эзэлсэн 2 суралцагчийг номоор урамшуулж, батламж гардууллаа.
Дэлхийн гар угаах өдөр
Таеквондогийн “Soyombo cup” тэмцээн
Намрын спортын наадам – 2022
Шинэ эхлэл ОУХСС-ийн 2022-2023 оны хичээлийн жилийн намрын спортын наадам БЗД-ийн Шинэ олимпын цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээн спортын найман төрлөөр, 6-7-р анги, 8-9-р анги, 10-12-р ангийн ангиллуудаар зохион байгуулагдлаа. Тэмцээний 6-7-р ангийн ангилалд А.Номин-Эрдэнэ багштай 7А анги, 8-9-р ангийн ангилалд Ж.Батхишиг багштай 9Б анги, 10-12-р ангийн ангилалд Б.Шинэтуяа багштай 12Б ангиуд багийн дүнгээр тус тус тэргүүллээ. Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Let’s make friends -2022” Англи хэлний сургалтыг дэмжих үйл ажиллагаа
ГХЗАН-ээс уламжлалт “Let’s make friends” сургалтыг дэмжих үйл ажиллагааг 6 дугаар ангийн сурагчдын дунд, бие биетэйгээ танилцах, хамтдаа хөгжөөнт тоглоом тоглох, найзууд болох зорилгоор амжилттай зохион байгууллаа.
Тогтвортой хөгжлийн зорилго – 2022
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургууль БОАЖЯ, БШУЯ, ШХА-ын хамтарсан #Тогтвортой_хөгжлийн_зорилго_2022 нээлттэй өдөрлөгт “Тогтвортой хөгжлийн боловсрол-II” төслийн хүрээнд хүрсэн ололт, амжилтаа танилцуулж оролцлоо.