Мэдээ
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн суралцагч, багш, ажилтнууд Тэрэлж, Мэлхий хад, Гүнжийн сүмтэй танилцах явган аялалд явж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөлөө. Уг арга хэмжээ нь 2011 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн билээ. Энэхүү арга хэмжээг удирдан зохион байгуулсан БУЗАН, ГЗЗАН-ийн багш нар болон эцэг эх, асран хамгаалагчид, хамтран ажилласан байгууллагууд, анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье.
2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөрийн сургалттай сургуулийн суралцагчид, багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид болон хамтран ажилладаг байгууллагууддаа 2022-2023 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтын дүн
Шинэ эхлэл сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг амжилттай зохион байгууллаа.
Урьдчилсан байдлаар хяналтын тоонд багтсан 46 суралцагчдадаа баяр хүргэе. Элсэлтийн шалгалт өгсөн нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Амжилтын баяр – 2022
2021-2022 оны хичээлийн жилийн төгсөгчид маань “Амжилтын баяр”-аа тэмдэглэн, амжилт бүтээлээ дүгнэн, догдлол, тэмүүллээр дүүрэн амьдралын босгыг алхлаа. Төгсөлтийн баяраа тэмдэглэж буй суралцагчид, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдадаа баярын мэнд хүргэж, цаашдын ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье. Мөн биднийг үргэлж дэмжин хамтарч ажилладаг байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчид, сургуулийнхаа дүү нартаа мэдлэг туршлагаа байнга хуваалцдаг төгсөгчдөдөө талархал илэрхийлье.
“Шинэ бүтээл – 2022” гар зургийн уралдаан
Бүтээлч сэтгэлгээ, гоо зүйн заах аргын нэгдлээс зохион байгуулсан “Шинэ бүтээл -2022″ гар зургийн уралдаанд амжилттай оролцсон нийт суралцагчдадаа талархал илэрхийлж, цаашдын урлан бүтээх их үйлсэд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.
Олон улсын Англи хэлний “Owlypia” олимпиадад ахин түүчээлэв
“Шинэ Эхлэл” сургуулийн 7а болон 8а ангийн суралцагчид маань олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба Соёл” сэдвийн хүрээнд оролцлоо. “Owlins” болон “Owlets” ангилалд нийт 21 суралцагч оролцсоноос алтан медаль 1, мөнгөн медаль 6, хүрэл медалийг 2 суралцагч хүртэн, 2 суралцагч амжилттай оролцжээ. Ийнхүү өмнө нь оролцсон суралцагчдын амжилтыг бататгаж, ахин түүчээллээ. Медаль хүртсэн суралцагчид:
Алтан медаль 
1. 7а ангийн суралцагч Н.Цэгц
Мөнгөн медаль 
1.7а ангийн суралцагч Б.Жаргал
2. 7а ангийн суралцагч Р.Ариунзаяа
3. 7а ангийн суралцагч А.Хулан
4. 7а ангийн суралцагч Б.Ариунбилэг
5. 7а ангийн суралцагч Ж.Түшиг
6. 8а ангийн суралцагч Г.Оргил
Хүрэл медаль 
1. 7а ангийн суралцагч Э.Амарбаясгалан
2. 7а ангийн суралцагч Г.Тэргэл
3. 7а ангийн суралцагч М.Нандин-Эрдэнэ
4. 7а ангийн суралцагч Б.Анар
5. 7а ангийн суралцагч Г.Билгүүнтөгөлдөр
6. 7а ангийн суралцагч Х.Оюунхишиг
7. 7а ангийн суралцагч С.Гоогэгээн
8. 7а ангийн суралцагч Д.Тэнгис
9. 8а ангийн суралцагч Г.Батбаатар
10. 8а ангийн суралцагч Н.Дөлгөөн
11. 8а ангийн суралцагч Э.Намуунаа
12. 8а ангийн суралцагч Д.Тэргэл
Амжилттай оролцсон
1. 7а ангийн суралцагч О.Маралгоо
2. 8а ангийн суралцагч О.Тэмүүжин нартаа халуун баяр хүргээд, бэлтгэсэн Англи хэлний багш Б.Мөнхшүрийн цаашдын сурган хүмүүжүүлэх үйлст нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Гар зургийн уралдаан
“Hugo and Color” хүүхдийн урлагийн клубийн нэрэмжит гар зургийн XIII, улсын нээлттэй олимпиад амжилттай боллоо. Тус олимпиадад 9б ангийн суралцагч Г.Туяа 1-р байрт, 9б ангийн суралцагч Г.Номин-Өлзий тусгай байрт, 12а ангийн суралцагч Л.Ивээлт шагналт байрт шалгарч ДУ-ийн академи, дээд сургуульд элсэн суралцах эрхийн бичиг тус тус хүртлээ. Мөн багш нарын уран зургийн төрөлд дүрслэх урлагийн багш Г.Галмандах 1-р байрт шалгарлаа.
Өсвөрийн парламент – 2021
2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 14.30 – 16.00 цагийн хооронд “Өсвөрийн парламент-2021” чуулга уулзалтад оролцогч хүүхдүүдийн төлөөлөл тус сургуулийн 9, 10 дугаар ангийн суралцагчдад тогтвортой хөгжлийн зорилго, уур амьсгалын өөрчлөлтийн мэдлэг ойлголтоор дамжуулан шийдвэр гаргах түвшинд өсвөр үеийнхний оролцоог дэмжих, нөлөөллийн үйл ажиллагаа хэрхэн зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн талаар мэдээлэл өгөн, харилцан ярилцаж, сурсан мэдсэн зүйлээ үе тэнгийнхэндээ түгээн дэлгэрүүлэх нөлөөллийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. Үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон 9а, 9б, 10а, 10б ангийн багш, суралцагчид, хамтран зохион байгуулсан багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Кембриджийн их сургуулийн судлаачид “Шинэ эхлэл” сургуульд зочиллоо
Кембриджийн их сургуулийн судлаач Кристина Римини, Алисон Кидл, Эллен Вэйверс нар олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, удирдлагын баг, багш, суралцагчдын төлөөлөлтэй уулзаж, дараах сэдвүүдээр ярилцлаа.
- Багшийн мэргэжил дээшлүүлэлт
- Олон улсын хөтөлбөрийн хэрэгжилт
- Сургуулийн хөгжил