2021 оны төгсөгч А.Мөнх-Оргил : ЭЕШ-д 800 оноо авах амаргүй. Гэхдээ тийм байх албагүй.
“Шинэ эхлэл” сургуулийн 6 дугаар ангийн суралцагчид олон улсын “Owlypia” олимпиадад “Утга зохиол ба соёл” сэдвийн хүрээнд оролцож, 1 алт, 5 хүрэл медалийн болзол ханган ТОП гүйцэтгэлтэй суралцагчдын тоонд багтлаа. Хайрт хүүхдүүддээ халуун баярыг хүргэе.
Мөн бэлтгэн оролцуулсан Б.Золзаяа багшдаа баяр хүргэе.
“MBG” боловсролын төвөөс цахимаар зохион байгуулсан ханзны бичлэгийн уралдаанд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн 11б ангийн сурагч Б.Бямбадэмбэрэлдээ баяр хүргээд, цаашдын суралцах үйлс нь арвин их амжилттай байхыг хүсэн ерөөе.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургууль гэсэн нэрээр овоглож, сургуулийнхаа босгыг хөөр баяр дүүрэн алхсан шавь нараа хүлээж авснаас хойш 10 жилийн түүхийг бид та нартайгаа хамт бичлээ. Сургуулийнхаа нэрийн хуудас болж, ололт амжилтын эзэд нь байж, улс орны олон салбарт ажиллаж, амьдарч байгаа болон гадаад дотоодын их сургуульд амжилттай суралцаж сургуулийнхаа түүхийн хуудсын чимэг болсон шавь нарынхаа мэндчилгээнд саатан морилцгооё.