“Хаягдлыг хэмнэж баялаг бүтээе” бүтээлийн уралдаан
6-9-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Хаягдлыг хэмнэж баялаг бүтээе” бүтээлийн уралдааны тайлан.
6-9-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулсан “Хаягдлыг хэмнэж баялаг бүтээе” бүтээлийн уралдааны тайлан.
Ахин 2 суралцагч ОУ-д хүлээн зөвшөөрөгдсөн хятад хэлний түвшин тогтоох HSK шалгалтад тэнцлээ. Уг шалгалтын хувьд 1-2 дугаар дэс нь шалгуулагчийн анхан шатны, 3-4 дүгээр дэс нь дунд түвшний, 5-6 дугаар дэс нь дээд түвшний хятад хэлний мэдлэгийг тодорхойлдог бөгөөд 2020-2021 оны хичээлийн жилд анх удаа HSK шалгалтад бэлтгэх хөтөлбөрийг 12 дугаар ангийн хичээлийн хуваарьт тусган, хэрэгжүүлсэн билээ. Амаргүй хэлийг тууштай суралцаж, амжилт гаргасан шавь нартаа улам их амжилтыг хүсэн ерөөе. Хятад хэлний багш А.Номин-Эрдэнэдээ цаашид улам олон суралцагчдыг амжилтад хөтлөхийг хүсье. ![]()
![]()
![]()
ГХЗАН-ээс 2020-2021 оны хичээлийн жилд зохион байгуулсан “Уншлагын хөтөлбөр 2021”-ийн үр дүнг хүргэж байна. Бүтэн жилийн туршид идэвхтэй оролцсон суралцагчид болон амжилттай зохион байгуулсан багш нартаа талархал илэрхийлье. 6а ангийн суралцагч Ч.Билгүүнтөгс, 7б ангийн суралцагч Э.Энхзориг нар 2 удаа англи хэлээр “Шилдэг уншигч”-аар шалгарсан бол, 9а ангийн суралцагч С.Төгсжаргал хятад, англи хэлний 2 төрөлд хоёуланд нь “Шилдэг уншигч”-аар шалгарсан бахдам амжилтыг үзүүлсэн байна. Анги хамт олноо манлайлсан “ШИЛДЭГ”-үүддээ баяр хүргээд, номын цагаан буян дэлгэрэх болтугай гэж ерөөе!
Суралцагч та бүхний гэр бүлийн хэн нэгэн Коронавируст халдвартай гэрийн тусгаарлалтад байгаа бол дараах зөвлөмжийг хүргэж байна.
Коронавируст халдварын тархалт хүрээгээ тэлсээр л байна. Иймд эрхэм суралцагчид та бүхэн минь халдварт өвчнөөс өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалж, гадуур гарахгүй гэр гэртээ байж, халдвараас сэргийлэх заавар зөвлөмжөө дагаарай.
Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн эрүүл, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагчид та бүхний үүрэг, оролцоо хамгийн чухал юм. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн гэр бүлийн орчиндоо эерэг байж, хүүхдэдээ зөв үлгэр жишээ үзүүлээрэй.
Өсвөр үе гэдэг бол бие хүн болж төлөвших, сэтгэл зүйн том шилжилтийн үе юм. Гэвч энэ үедээ цахим хичээл сургалтад хамрагдаж олон хүүхдүүдэд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрж байгаа байх. Тиймээс бид өөрсдийн сэтгэл зүйн эрүүл аюулгүй байдлыг хангаж, аливаа эрсдэлээс сэргийлье!