Сурагчдын зөвлөл
Шинэ Эхлэл сургуулийн 6-12 дугаар ангийн 14 бүлгийн 325 суралцагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Нийслэлийн Боловсролын газар, Information and Training Center for Nature and Environment, Eco-Schools Mongolia байгууллагуудын хамтран зохион байгуулж буй “Ерөнхий боловсролын сургуульд уур амьсгалын өөрчлөлт ба үндэсний бахархалт амьтныг таниулах хөтөлбөр”-ийн музейн сургалтад хамрагдлаа.
Тус хөтөлбөр нь өсвөр үеийнхэнд Монгол орны ховор, нэн ховор амьтдыг хамгаалах ач холбогдлыг ойлгуулах, ялангуяа үндэсний бахархалт амьтан болох Мазаалай баавгайн тухай шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг өгч, тэднийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцуулах зорилготой юм.
Төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 2025
2025 оны 08-р сарын 09-ний өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье. Мөн тус үйл ажиллагааг дэмжин оролцсон үе үеийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
Эрдмийн баяр 2025
“Шинэ эхлэл” олон улсын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаа болж, төгсөгч бүр суралцах хугацаандаа гаргасан ахиц, амжилтаараа “Амжилтын хуудас” хийн, үзэсгэлэн гаргаж, сургуулийн хамт олондоо танилцуулсан, багш, ажилтнууд нь шавь нарынхаа амжилтаар бахархсан, эцэг эх, асран хамгаалагчдын сургуулийн хамт олон, төгсөгчдөдөө зориулсан чин сэтгэлийн үг, талархлаар дүүрэн өдөр өнгөрлөө.
Энэхүү баярын үйл ажиллагааны зочин илтгэгчээр “The Apprentice Mongolia” шоуны анхны ялагч Ц.Бархас оролцлоо. Мөн Герман улсын Мюнхен хотын их сургуульд амжилттай суралцаж төгссөн, 2020 оны төгсөгч Б.Төгөлдөр хүрэлцэн ирж, төгсөгчдөд хандан баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
Мөн суралцах хугацаандаа авьяас, чадвар, санаачилга, идэвх оролцоогоороо амжилт гаргаж, бусдыгаа манлайлан, сургуулийн нийт хамт олны санал асуулгаар шалгарсан:
• “Оюунлаг суралцагч”- 12Б ангийн суралцагч Б.Дөлгөөн
• “Манлайлагч суралцагч”- 12А ангийн суралцагч О.Наранчулуу
• “Судлаач суралцагч” – 12Б ангийн суралцагч А.Түвшинжаргал
• “Авьяаслаг суралцагч”- 12А ангийн суралцагч М.Танан
• “Бүтээлч суралцагч” – 12Б ангийн суралцагч Б.Номин-Эрдэнэ
• “Тамирчин суралцагч” – 12А ангийн суралцагч Б.Намсрай
• “Байгальд ээлтэй суралцагч”- 12А ангийн суралцагч Б.Энхжин
• “Хүмүүнлэгийн үйлстэн суралцагч”- 12А ангийн суралцагч Б.Тэгшзаяа нарыг болон сургуулийн хөгжил, үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж, нийгмийн идэвх оролцоогоор тэргүүлсэн 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэн, У.Ариунзаяа нарын тэргүүний суралцагчдыг шагнаж, урамшууллаа.
Энэ жил сургуулиа төгсөж буй суралцагчдадаа амжилттай төгсөж, хүссэн их дээд сургуульдаа элсэн, дэлхийд нэрээ дуурсгасан чадварлаг мэргэжилтнүүд болж, эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахын ерөөл өргөе. Мөн нийт багш, ажилтан, суралцагчид болон эцэг эх, асран хамгаалагчдадаа Эрдмийн баярын халуун мэндийг дэвшүүлье.
Сургалтыг дэмжих үйл ажиллагааны тайлан
2024-2025 оны хичээлийн жилд сургалтыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд 24 багш, ажилтан, ахлах ангийн 11 суралцагч, 7 төрлийн 35 клуб, дугуйлан хичээллүүлж, давхардсан тоогоор 600 суралцагч хамрагдлаа.
СДҮА-ны тайлангийн үеэр клуб, дугуйланд хамрагдсан суралцагчид сурсан мэдсэнээ бусдадаа болон эцэг эх, асран хамгаалагчдадаа танилцуулж, хичээлийн жилийн турш санаачлан зохион байгуулсан нөлөөллийн үйл ажиллагаа, сургалт, сайн дурын үйл ажиллагаа, мэдлэгээ хэрэглээ болгон авьяас чадвараа хөгжүүлсэн, хувь хүний хөгжлийг дэмжих чиглэлээр хийсэн ажлууд, хэрэгжүүлсэн төслийнхөө үр дүнг танилцуулсан үр дүнтэй үйл ажиллагаа боллоо.
Суралцагч бүрийнхээ хөгжлийг дэмжин ажилладаг багш, ажилтнууддаа, сурч мэдэхийн их хүслээр жигүүрлэж, хамтран суралцаж, хамтдаа хөгжиж буй суралцагчдадаа, хүүхдийнхээ хөгжил, оролцоо, хамгаалалд анхаарч, цаг үргэлж урам зоригоор дэмжиж, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
ХҮҮХЭД БҮРИЙН АХИЦ, АМЖИЛТЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Дэлхийн их, дээд сургуулиуд “Шинэ эхлэл”-д
Түүнчлэн энэ хичээлийн жилд гадаадын их, дээд сургуулиудад элсэн суралцахад зөвлөн туслах хөтөлбөрийн хүрээнд:
Хамтран ажилласан байгууллагууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа. 


“Making a Better World 2025” төсөлт хичээл
2024-2025 оны хичээлийн жилд суралцагчид багаараа хамтран, “Making a Better World” сэдвийн хүрээнд тулгамдаж буй асуудлаа тодорхойлон, эзэмшсэн мэдлэг, чадвараа ашиглан тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ туршилт, судалгаа хийх аргa зүйд суралцлаа. Энэ үйл явц нь тэднийг асуудал шийдвэрлэх, багаар ажиллах, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, зөөлөн ур чадвараа сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн суралцагчдад бие даан суралцах, эрүүл дадал хэвшүүлэх, эерэг хандлагатай, хариуцлагатай иргэн болон төлөвших боломжийг олгоно. Энэхүү “Making a Better World 2025” төсөлт хичээл хөтөлбөрийг 6-8, 9-10, 11-12 дугаар анги гэсэн 3 ангиллаар зохион байгууллаа.
Төсөлт хичээл хөтөлбөрийн II шатны шалгаруулалтыг 2025 оны 3 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд ОУХНЦ-т амжилттай зохион байгууллаа. Олон улсын ‘’Global Perspectives’’ хөтөлбөрийн хүрээнд 6-8 дугаар ангийн 145 суралцагч 15 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр 16 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 6 төсөл шалгарлаа.
“Cambridge Upper Secondary – Science Competition” хөтөлбөрийн хүрээнд 9-10 дугаар ангийн суралцагчид шинжлэх ухааны судалгааны төсөл хэрэгжүүлсэн бөгөөд нийт 16 багаас 8 баг II шатанд шалгарлаа.
“Cambridge International Project” хөтөлбөрийн хүрээнд 11-12 дугаар ангийн 89 суралцагч 6 чиглүүлэгч багшийн дэмжлэгтэйгээр 13 төсөл хэрэгжүүлж, II шатны шалгаруулалтад 7 баг үлдэж төслөө танилцуулсан юм. 11Б ангийн суралцагч Ш.Анар ахлагчтай, химийн Ж.Батхишиг чиглүүлэгч багштай “Making the casein supplement from skim milk” төслийн баг “International Students Science Fair 2025” үйл ажиллагаанд шалгарсан шилдэг илтгэлээ танилцуулсан бөгөөд “Мөнгөн өргөмжлөл”-ийн болзлыг 8 баг хангасан байна.
Төсөлт хичээлийн видео
International Students Science Fair 2025
2025 оны 01 сарын 26-наас 31-ний өдрүүдэд Тайландын Вант улсын Бангкок хотын Махидол Виттаяанусорн сургуульд зохион байгуулсан “International Students Science Fair 2025” арга хэмжээнд “Шинэ эхлэл” сургуулийн баг амжилттай оролцлоо. Тус арга хэмжээнд Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооны гишүүн 18 орны 42 сургуулийн 214 суралцагч, багш нар шинжлэх ухааны судалгааны ажлаараа оролцсон бөгөөд “Шинэ эхлэл” сургуулиас 11Б ангийн суралцагч Ш.Анар, М.Хонгорзул, 10Б ангийн суралцагч Т.Маралжин, багш Г.Оюун, захирал Н.Оюунгэрэл нар оролцлоо.
Суралцагчид Ж.Батхишиг багшийн удирдлага дор судалсан “Making the Casein Supplement from Skim Milk” сэдэвт судалгааны ажлыг аман болон постер илтгэл хэлбэрээр танилцуулж, “Innovative Project Award” шагнал хүртсэн. Мөн судалгааны ажлын агуулгыг илэрхийлсэн “Art of Science” төрөлд 11Б ангийн суралцагч Э.Бадрахын “Alchemies of Kindness” бүтээл хүрэл медаль хүртлээ. Мөн суралцагчид хамтран байгалийн ухааны туршилт хийж, соёлын болон экскурс хичээлүүдэд хамрагдаж, багш нар туршлагаа хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлэн, сургалт хийлээ.
Биднийг дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчдад болон ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Б.Майзул эрхлэгчтэй Биотехнологи, шим тэжээлийн тэнхимийн хамт олонд баярлалаа.
Outstanding Cambridge Learner Awards Ceremony 2024
Кембрижийн Олон улсын боловсролын Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсад анх удаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын шилдэг суралцагчдад шагнал гардуулах “OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS MONGOLIA” үйл ажиллагаа Орчлон сургууль дээр зохион байгуулагдлаа.
2024 оны хаврын шалгалтын дүнгээр Кембрижийн шалгуулагчдыг
-High achievement /түгээмэл заагддаггүй хөтөлбөрөөр өндөр амжилт үзүүлсэн/
-Top in Mongolia /түгээмэл заагддаг нэг хөтөлбөрөөр хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-Best Across /тухайн түвшиндээ хамгийн өндөр амжилт үзүүлсэн/
-TOP in the World /нэг хөтөлбөрөөр дэлхийд хамгийн өндөр оноо авсан/ гэсэн 4 ангиллаар шалгаруулсан байна.
Нийт 11 сургуулийн 49 суралцагч 57 шагналын эзнээр тодорсон бөгөөд “Шинэ эхлэл” сургуулийн 5 суралцагч шагнал хүртлээ.
12б ангийн сурагч Б. Дөлгөөн – Ахисан шатны математик-AS түвшний шилдэг суралцагчаар шалгарлаа.
2024 оны төгсөгч Д. Доржпалам – Хими A түвшний,
12б ангийн сурагч Л. Баяржавхлан- Хими AS түвшний,
11б ангийн сурагч Н. Анар – Хими IGCSE түвшний,
11б ангийн сурагч Э. Баярсайхан- Зураг Дизайн IGCSE түвшний шилдэг суралцагчдаар шалгарлаа.
12б ангийн сурагч Б. Дөлгөөн -АS level-ийн шилдэг суралцагчаар шалгарлаа.
Хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөө үнэлүүлсэн нийт суралцагчид, тэднийг бэлдсэн эрдэмтэн багш нар, байнга дэмжиж тусалдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа сургуулийн захиргаа, хамт олныхоо өмнөөс баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
Намрын спортын наадам – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн “Намрын спортын наадам-2024” тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа. Тус тэмцээний 6-7-р ангийн ангилалд Д.Энх-Отгон багштай 7А анги, 8-9-р ангийн ангилалд С.Сүнжигмаа багштай 9Б анги, 10-12-р ангийн ангилалд Э.Гантуяа багштай 12Б анги тэргүүн байрыг, багийн дүнгээр тус, тус эзэлж өргөмжлөл, цом хүртлээ.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
