Нийслэлийн 9-р анги хамт олны монгол хэл, бичгийн олимпиад
Монгол хүүхдүүд, багш нарын өрнүүлж буй судалгааны ажлыг дэлхийтэй холбох, энэхүү холбоосоор дамжуулан олон монгол багш, суралцагчдыг дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжийг олгох зорилго тавин 2016 оноос зүтгэсэн ажлын үр дүн өнгөрөгч 7 хоногт гарч, “Шинэ эхлэл” сургууль ISSN байгууллагын гишүүн боллоо. Тусалж дэмжсэн, хамтран зүтгэсэн хамт олондоо баяр хүргэе. Даалгавраа амжилттай биелүүлсэн Ц.Солонго, Г.Түвшинжаргал багш нартаа болон суралцагчдадаа маш их талархлаа. Үе үеийн багийн гишүүд суралцагч, шавь нартаа баяр хүргэе. Цаашид олон олон дүү нар нь та нарын үргэлжлэл байх болно гэдэгт итгэлтэй байна. Энэ холбоонд хүлээсэн хэд хэдэн үүрэг хэрэгжиж эхэллээ.
ШИНЭ ЭХЛЭЛ СУРГУУЛИЙН “NBISM” БАГ
2019-03-17.
Олон улсын шинжлэх ухаанч сургуулиудын холбооноос зохион байгуулдаг #International_Students_Sciense_Fair_2019 уулзалтад оролцохоор Сингапур улсыг зорилоо.
Өмнө нь:
2016 онд Японд #Сүү_цагаан_идээний_ач_тус,
2017 онд БНСУ #Үхрийн_сүүний_уургийн_нийлэмж #Монгол_гэрийн_бөх_бат_байдал /шилдэг постероор шалгарсан/,
2018 онд АНУ-д #Хонины_годон_сүүлний_ач_тус зэрэг судалгаагаар оролцож байсан бол
Энэ удаад:
#Монгол_сур_түүний_давуу_тал сэдвээр оролцоно.
Дараагийн удаа:
Ирэх 6-р сард БНСУ-д “Монгол жимсний С витаминий нийлэмж” сэдвээр,
8-р сард Серби улсад Нийгмийн ШУ-ны судалгааны ажлаар,
11-р сард Япон улсад Технологийн судалгааны ажлаар оролцохоор төлөвлөөд байна.
11 дүгээр ангийн суралцагч М.Тэмүүлэн, Н.Хатанбаатар, Э.Төржаргал нартаа амжилт хүсье.
Хүүхэд залуусын мөрөөдөл, цаашлаад зорилго болсон зүйл бол дэлхийн топ сургуулиудад элсэн суралцах явдал юм. Харин 2018 онд Харвард, Оксфорд, Кембриж зэрэг сургуулиудад шууд элсэн суралцах эрхийг “Шинэ эхлэл” сургуулиараа дамжуулан олж авсан төгсөгчид бий. Дараагийн үеүд нь дээрх амжилт руу буухиалсаар байгаагийн нэг илрэл нь энэ юм.
“Korea Robot Championship 2019” тэмцээнд оролцохоор ирсэн суралцагчид БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монгол сургуультай танилцлаа. Тус сургууль нь анх 5 суралцагчтай үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өдгөө 300 гаруй суралцагчидтай болжээ. Мөн БНСУ-ын дунд сургуулиар айлчлан, сургалтын орчин, багш нарын бүрэлдэхүүнтэй танилцан, байгалийн ухааны хичээлүүдийн лабораториудтай танилцлаа. Үдээс хойш Шинжлэх ухааны музей үзэн, шинжлэх ухааны туршилтын хөтөлбөрүүдэд хамрагдав.
2018-2019 оны #Korea_Robot_Championship_FLL #Junior, #FLL,#FTC тэмцээний FLL төрөлд “Шинэ эхлэл” болон Дархан-Уул аймгийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулиудаас тус бүр нэг баг тэмцээний даалгавар, төслийн судалгаа, багийн танилцуулга, робот дизайн гэсэн шалгууруудаар нийт 100 гаруй багтай өрсөлдөж, амжилттай оролцлоо. Сургуулийн зүгээс Монголын роботын боловсролын нийгэмлэгтэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг гадагшаа чиглэсэн үйл ажиллагааны нэг хэсэг болох робот технологийн боловсролын сайн дурын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн 8, 9-р ангийн суралцагчдын дунд, ГХЗАН-ээс “Cultural celebration” үйл ажиллагааг зохион байгууллаа. Суралцагчид “Mickey’s Christmas Carol” хүүхэлдэйн киног үзэж, зул сарын мэндчилгээ хийж, “Grandma got run over by a reindeer”, “Xin nian hao” зэрэг дуунуудыг сурч, БНХАУ-аас уригдан ирж ажиллаж буй мэргэжилтэн багш Жан Шүэ-гийн хийсэн хятад хоолноос амтлан, үндэсний хувцас, шүхэр, тэвэг, үнэртний уут, савх, “Fu” үсгийн утга учир, бусад орнуудын шинэ он угтах өвөрмөц зан заншил зэрэгтэй танилцаж, Америк, Их Британи зэрэг барууны орнуудын “Зул сарын баяр” болон Хятадын ард түмний шинэ он угтах уламжлал зэргийг харьцуулан, зан заншлаас суралцлаа. Уг үйл ажиллагаанд 83 суралцагч амжилттай оролцлоо.