“STEM PROJECT-2018” төсөлт хичээл

Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургууль 2018-2019 оны хичээлийн жилийн урлагийн наадмыг төсөлт хичээлийн хамт Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор дээр амжилттай зохион байгууллаа.
 
Урлагийн наадамд
IX-XII ангийн ангилалд Б.Цэнд багштай 9А анги I дүгээр байрт,
VI–VIII ангийн ангилалд Б.Нямсүрэн багштай 6А анги I байрт тус тус шалгарлаа.
 
Stem Project – 2018 төсөлт хичээлийн хүрээнд
  1. Нийгмийн ухааны багш Г.Түвшинжаргалын чиглүүлсэн “Монгол сур, сурыг боловсруулах” төсөл- Тэргүүн байрт,
  2. Физикийн багш У.Мөнх-Очирын чиглүүлсэн “Сэргээгдэх эрчим хүч” төсөл- Дэд байрт,
  3. Биологийн багш Э.Гэрэлтуяагийн чиглүүлсэн “Эко бордоо гарган авах боломж” төсөл- Гутгаар байрт,
  4. Математикийн багш М.Уянгын чиглүүлсэн “Хуванцар савны хэрэглээг багасгах, ангилах боломж” төсөл- Тусгай байрт,
  5. Химийн багш Ж.Батхишигийн чиглүүлсэн “Жимс жимсгэнийг хэрхэн сонгож, зохистой хэрэглэх боломж” төсөл-Тусгай байрт,
  6. Бизнес судлалын багш Д.Солонгын чиглүүлсэн “Зар сурталчилгаа ба зохистой хэрэглээ” төсөл-Тусгай байрт тус тус шалгарлаа.