Монгол улсын химийн 35-р олимпиад
Монгол Улсын химийн 35-р олимпиад 2026 оны 04-р сарын 06-10-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Чингис суманд болж, дүнгээ гаргалаа. Тус олимпиадад 91 суралцагч, 40 багш мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулснаас 9Б ангийн суралцагч А.Номт алтан медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн химийн багш Б.Бумжаргалд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол улсын газарзүйн 30-р олимпиад
Монгол Улсын газарзүйн 30-р олимпиад 2026 оны 04-р сарын 06-09-ний өдрүүдэд МУИС дээр болж, дүнгээ гаргалаа. Тус олимпиадад 101 суралцагч, 51 багш мэдлэг, оюунаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулснаас 11Б ангийн суралцагч Г.Тэмүүлэн мөнгөн медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн газарзүйн багш Д.Лхагвасүрэнд баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
Монгол улсын физикийн 37-р олимпиад
Монгол Улсын физикийн 37-р олимпиад 2026 оны 04-р сарын 04-07-ны өдрүүдэд Дорнод аймгийн Чойбалсан суманд болж, дүнгээ гаргалаа. Тус олимпиадаас 9Б ангийн суралцагч Б.Мөнхтулга хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон суралцагч болон бэлтгэсэн физикийн багш Э.Гантуяад баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе.
11-р ангийн суралцагчид СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдлаа
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, Нийслэлийн ерөнхий боловсролын Шинэ Эхлэл Сургуулийн 11 дүгээр ангийн суралцагчид Сонгуулийн Ерөнхий Хорооны үйл ажиллагаатай танилцаж, сонгуулийн боловсрол олгох сургалтад хамрагдаж, мэдээлэл авлаа. Сонгуулийн ерөнхий хорооны сургагч багш нар ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчид, их дээд сургуулийн оюутнуудад сонгуулийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Мөн сонгуулийн боловсрол олгох сургалтын […]
UB Robot Challenge 2026
Хүүхэд залуучуудад технологийн суурь мэдлэг олгох, инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, техник сэтгэлгээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, техник технологийн дэвшилтэй танилцах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилготой “UB Robot Challenge 2026” тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Бизнес инновацын газар, Монголын Роботын Боловсролын Нийгэмлэгээс (MonRobot Education Association) хамтран Улаанбаатар дахь Канад сургууль (Canadian School of Ulaanbaatar) дээр зохион байгууллаа. […]
“Ангиараа зорилготой уншъя” уралдаан
“Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Ангиараа зорилготой уншъя” уралдаанд Г.Төрбат багштай 7Б ангийн хамт олон XReading.com цахим номын санг уншин амжилттай оролцож, 2-р байранд шалгарч, өргөмжлөл, 800,000 төгрөгөөр шагнууллаа. Мөн 7Б ангийг чиглүүлэн, англи хэлээр унших соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш Б.Баяртсайхан талархлын батламж гардан авлаа. Идэвхтэй оролцсон 7Б ангийн хамт […]
“Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт
“Шинэ эхлэл” сургуулийн суралцагч, багш, ажилтнууд Монголын ардын урлаг, өв соёлыг таниулах зорилготой “NOMADIC LEGEND” тоглолтыг үзэж сонирхлоо. Уг тоглолт нь Монголын үндэсний урлагийн шилдэг үзүүлбэрүүдийг нэг дор багтаасан, үзэгчдэд соёлын цогц ойлголт өгдгөөрөө онцлогтой юм. Тоглолтыг Монголын язгуур урлагийг сурталчлан түгээгч “Цагаан Лавай” чуулга толилуулдаг бөгөөд тоглолт нь тогтмол хуваарийн дагуу зохион байгуулагддаг. Тоглолтын […]
Harry Potter’s Day 2026
Зохиолч Ж.К.Роулингийн “Harry Potter” романаар дамжуулан суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах, соёлтой харилцах дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ”Harry Potter’s Day” өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 8 дугаар ангийн суралцагчдын дунд амжилттай болж өнгөрлөө. Уг өдөрлөгийг ГХМББ-ийн багш нар болон 11-р ангийн суралцагчид […]
Баянгол дүүргийн багш нарын ур чадварын уралдаан
Баянгол дүүргийн багш нарын ур чадварын уралдаанд амжилттай оролцсон дараах багш нартаа баяр хүргэе. 1-р байр: Математикийн багш О.Ганчимэг1-р байр: Физикийн багш У.Мөнх-Очир3-р байр: Газарзүйн багш Д.Лхагвасүрэн3-р байр: Монгол хэлний багш Г.ОюунТусгай байр: Биологийн багш Б.Өлзий-Орших
“Өвлөн суралцъя 2026” төсөлт хичээл
Монгол улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийг судлах, соёл, өв уламжлалаа хадгалж, түгээн дэлгэрүүлэх үйлсэд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, хөгжүүлэх зорилгоор 2025-2026 оны хичээлийн жилд “ӨВЛӨН СУРАЛЦЪЯ 2026” төсөлт хичээлийн хөтөлбөрийг Соёлын Өвийн Үндэсний Төв болон Байгалийн түүхийн музей / Natural history museum – тэй хамтран зохион байгуулан, амжилттай хэрэгжүүллээ. 2026 оны […]
