Цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалт
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн цайны газрын түрээслэгчийн сонгон шалгаруулалтад урьж байна.
International Schools’ Sports Day – 2025
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын сургуулиудын багш, ажилтны “Спортын наадам-2025” тэмцээн 01-р сарын 14, 15-ны өдрүүдэд, спортын 5 төрлөөр “Монгол тэмүүлэл” сургууль дээр боллоо. Энэ удаагийн тэмцээнд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл” сургуулиудын багш, ажилтнууд амжилттай оролцлоо. Тус тэмцээнд багийн дүнгээр Гадаад хэлний мэргэжлийн багш нарын бүлгийн баг […]
Ажлын байрны зар
“Шинэ эхлэл” олон улсын хөтөлбөртэй, төрийн өмчит сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна. 1. Эмч2. Байгалийн ухааны лаборант
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, хамтрагч байгууллагууддаа ирж буй шинэ жилийн мэндийг өргөн дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. #Happy_New_Year
“UB Robot Challenge 2024” робот технологийн тэмцээн
Хүүхэд залуучуудын шинжлэх ухаан, технологи, инженерчлэлийн боловсролыг дэмжих, техник сэтгэлгээ, робот сонирхогчдыг хөгжүүлэх, туршлага солилцох зорилготой “UB Robot Challenge 2024” тэмцээнийг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн боловсролын газар, Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар, Монголын роботын боловсролын нийгэмлэгээс хамтран зохион байгууллаа. Тус тэмцээний “FLL Unknown mission” төрөлд 10А ангийн суралцагч Г.Нямбаяр, 10Б ангийн суралцагч А.Өсөх-Ирээдүй, 8А […]
Төрийн дээд шагнал хүртлээ
Шинэ жилийн баярын босгон дээр эрхэлсэн ажилдаа амжилт гарган, эрдэм билиг, хичээл зүтгэл, олон жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-оор захирал Н.Оюунгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар дизайн, технологийн багш С.Цолмон нар шагнууллаа. Төрийн дээд шагнал гардан авсан багш, ажилтнууддаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Outstanding Cambridge Learner Awards Ceremony 2024
Кембрижийн Олон улсын боловсролын Зүүн Азийн бүсийн төвөөс Монгол улсад анх удаа Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулиудын шилдэг суралцагчдад шагнал гардуулах “OUTSTANDING CAMBRIDGE LEARNER AWARDS MONGOLIA” үйл ажиллагаа Орчлон сургууль дээр зохион байгуулагдлаа. 2024 оны хаврын шалгалтын дүнгээр Кембрижийн шалгуулагчдыг-High achievement /түгээмэл заагддаггүй хөтөлбөрөөр өндөр амжилт үзүүлсэн/-Top in Mongolia /түгээмэл заагддаг нэг хөтөлбөрөөр хамгийн өндөр амжилт үзүүлсэн/-Best […]
“Hangzhou Grand Slam 2024” таеквондогийн нээлттэй тэмцээн
Энэ удаагийн тэмцээнд 8 улсын 1900 гаруй тамирчид оролцсоноос “Шинэ эхлэл” сургуулийн 9Б ангийн суралцагч Г.Биндэръяа 3 төрөлд оролцож, 1 алт, 2 хүрэл медаль хүртлээ. Ганцаарчилсан пүмсэ төрөлд алтан медаль , Ганцаарчилсан тулаан төрөлд хүрэл медаль , Таеквондо аэробик төрөлд хүрэл медаль хүртлээ. Амжилттай оролцсон Г.Биндэръяадаа халуун баяр хүргэе.
Мэндчилгээ
“Шинэ эхлэл” ОУХСС 2011 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулагдсан билээ. “Шинэ эхлэл” ОУХСС үүсгэн байгуулагдсаны 13 жилийн ойн баярын мэндийг багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэе. #CELEBRATING_13TH_ANNIVERSARY