Мэдээ
Монгол улсын техник, технологийн 27-р олимпиад
Монгол улсын химийн 35-р олимпиад
Монгол улсын газарзүйн 30-р олимпиад
Монгол улсын физикийн 37-р олимпиад
11-р ангийн суралцагчид СЕХ-ны үйл ажиллагаатай танилцаж, сургалтад хамрагдлаа
UB Robot Challenge 2026
“Ангиараа зорилготой уншъя” уралдаан
“Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Ангиараа зорилготой уншъя” уралдаанд Г.Төрбат багштай 7Б ангийн хамт олон XReading.com цахим номын санг уншин амжилттай оролцож, 2-р байранд
шалгарч, өргөмжлөл, 800,000 төгрөгөөр шагнууллаа.
Мөн 7Б ангийг чиглүүлэн, англи хэлээр унших соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй багш Б.Баяртсайхан талархлын батламж гардан авлаа.
Идэвхтэй оролцсон 7Б ангийн хамт олондоо баяр хүргэж, цаашдын унших аялалд нь амжилт хүсье!
“Nomadic Legend” ардын урлаг, өв соёлын тоглолт
“NOMADIC LEGEND” нь Монголын нүүдэлчин соёл, уламжлалыг орчин үеийн тайзны хэлбэртэй хослуулсан, 60 минут үргэлжлэх цогц тоглолт юм.
Суралцагчид дараах урлагийн төрлүүдийг нэг дор үзэж сонирхов. Үүнд:
– Уртын болон ардын дуу
– Морин хуур, үндэсний хөгжмийн аялгуу
– Хөөмий, магтаал
– Ардын бүжиг, бие биелгээ
– Уран нугаралт
– Цам болон бөөгийн зан үйлийн бүжиг
Эдгээр нь Монголын уламжлалт урлагийн гол төрлүүд бөгөөд тоглолтод бүрэн багтсан байдаг.
Тус арга хэмжээг үзэж, сонирхсоноор суралцагчид:
– Үндэсний өв соёлоо танин мэдэх
– Урлагийн олон төрөлтэй бодитоор танилцах
– Эх оронч үзэл, бахархлыг нэмэгдүүлэх
– Соёлын боловсролыг дээшлүүлэх
зэрэг олон талын ач холбогдолтой байлаа.
Harry Potter’s Day 2026
Зохиолч Ж.К.Роулингийн “Harry Potter” романаар дамжуулан суралцагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, өөрийгөө илэрхийлэх чадвар болон багаар ажиллах, соёлтой харилцах дадлыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой ”Harry Potter’s Day” өдөрлөг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр, 8 дугаар ангийн суралцагчдын дунд амжилттай болж өнгөрлөө. Уг өдөрлөгийг ГХМББ-ийн багш нар болон 11-р ангийн суралцагчид болох М.Пүрэвбат, Х.Оюунхишиг нар хамтран 3 үе шаттай зохион байгууллаа.
I үе: “АХА” Асуулт, хариултын тэмцээн.
8А ангийн суралцагч Д.Цэцүүн, О.Хүдэртулга, 8Б ангийн суралцагч М.Эрхэм нар шилдгээр шалгарлаа.
II үе: Шилдэг ханын сонин.
8А ангийн суралцагч Б.Анударь, Б.Агар-Эрдэнэ, 8Б ангийн суралцагч Б.Туяамаа нарын бүрэлдэхүүнтэй баг хамт олон шилдгээр шалгарлаа.
III үе: Шилдэг дүрд хувирахуй:
8А ангийн суралцагч Д.Цэцүүн, О.Энхнаран, Б.Энгүүн, Д.Анхбаяр, М.Маргад нар шилдгээр шалгарлаа.
Шилдгээр шалгарсан суралцагчид үнэ бүхий дурсгалын зүйлсээр шагнууллаа.
