Мэдээ
“Шинэ эхлэл” ОУХСС 2011 оны 11-р сарын 28-ны өдөр байгуулагдсан билээ.
“Шинэ эхлэл” ОУХСС үүсгэн байгуулагдсаны 13 жилийн ойн баярын мэндийг багш, ажилтан, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчид, үе үеийн төгсөгчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа хүргэе.
“Уран жиргээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам
“Шинэ эхлэл” сургуулийн “Уран жиргээ”, “Хүрэл тулга” яруу найргийн наадам болж, дүнгээ гаргалаа.
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Мини шарк танк – 2024” бизнес төслийн уралдаан
Суралцагчдын бизнесийн шинэлэг санааг дэмжих, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор “Мини шарк танк – 2024” бизнес төсөл шалгаруулах уралдааныг IX-X анги, XI-XII ангийн ангиллаар амжилттай зохион байгууллаа.
IX-X ангийн уралдааны дүн:
• I байрт: 10Б ангийн суралцагч Б.Маргад, 10А ангийн суралцагч М.Нандин-эрдэнэ нарын “ГОЁО” гар аргаар хийсэн, цүнхний шавар гоёл, түлхүүрийн оосор хийх төсөл,
• II байрт: 9Б ангийн суралцагч Б.Урангоо, Э.Мөнхсүлд, О.Бархас, Д.Цогзолмаа, Б.Мөнх-Амгалан, Д.Батмагнай нарын “EDU comic” 4-14 насны хүүхдүүдэд зориулсан, шинжлэх ухаан, түүх, нийгэм, танин мэдэхүйн мэдлэг, ойлголтыг түгээх комик номын төсөл,
• Тусгай байрт: 10А ангийн суралцагч Х.Оюунхишиг, С.Гоогэгээн, Б.Ариунбилэг, 10Б Г.Намуун, Л.Соёл-Эрдэнэ нарын “Аура саван” төсөл,
• Тусгай байрт: 10Б ангийн суралцагч М.Пүрэвбат, А.Өсөх-Ирээдүй нарын “Flexilock” локерийн төсөл тус тус шалгарлаа.
XI-XII ангийн уралдааны дүн:
• I байрт: 12Б ангийн суралцагч Б.Тэмүүлэнгийн агаарын бохирдлыг бууруулах “Т-Цахилгаан халаагуур” төсөл,
• II байрт: 12Б ангийн суралцагч А.Амартүшээ, С.Ананд, Т.Билгүүн нарын “ESO” өөртөө тохирсон өвөрмөц үнэртэй ус бүтээх төсөл,
• Тусгай байрт: 11Б ангийн суралцагч Ц.Гоомарал, Т.Халиун, Н.Энхжин, 11А ангийн суралцагч Э.Намуунаа нарын “Cashmere cuddles” ноос, ноолуураар хийх зөөлөн тоглоомын төсөл тус тус шалгарлаа.
Уралдаанд оролцсон суралцагчдадаа болон шүүгчээр ажилласан 12А ангийн суралцагч Г.Анжелина, А.Жамъянпүрэв, 12Б ангийн суралцагч А.Түвшинжаргал нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
“Эрдэнэтийн сонат – 2024” өсвөрийн төгөлдөр хуурчдын улсын уралдаан
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолбороос санаачлан, Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоотой хамтран зохион байгуулсан “Эрдэнэтийн сонат-2024” өсвөр үеийн төгөлдөр хуурчдын уралдааны хоёрдугаар шатанд 218 төгөлдөр хуурч хүүхэд шалгаран авьяас билгээ сорин өрсөлдлөө. Тус уралдаанд “Шинэ эхлэл” сургуулийн 6б ангийн суралцагч Бат-Өлзийн Хантудай хоршил төрөлд 2-р байр эзэлсэн сайхан амжилт гаргалаа. Урлагийн Янжинлхам бурхан ямагт ивээж байх болтугай.
“Musical Showcase – 2024” урлагийн наадам
“Musical Showcase – 2024” урлагийн наадам мюзикл хэлбэрээр, 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон багш, суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье. Хүүхдүүдээ үргэлж дэмжиж байдаг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 3 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
“Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолт
Ерөнхий боловсролын сургуулиудын бие даалтын долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд УДБЭТ-аас “Урлаг хүүхдийн хөгжилд” сонгодог урлагийн тоглолтыг “Шинэ эхлэл” ОУХСС-ийн суралцагч, багш, ажилтнуудад тоглолоо. Сонгодог урлаг нь хүүхдийн сэтгэл зүй, танин мэдэхүй, гоо зүйн боловсролд чухал нөлөөтэй. Тухайлбал, сонгодог урлагийн хөгжим, бүжиг, уран зураг, театр зэрэг нь хүүхдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх, өөрийгөө ойлгох, бусдыг хүндэтгэх мэдрэмжийг хөгжүүлж өгдөг билээ.
Тус үйл ажиллагааг зохион байгуулахад тусалж, дэмжсэн УДБЭТ-ийн хамт олон болон “Шинэ эхлэл” ОУХСС-ийн багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
“Парламентын боловсрол” хөтөлбөрийн аялал
Шатрын аварга шалгаруулах тэмцээн – 2024
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн шатрын аварга шалгаруулах тэмцээн багийн төрлөөр, 2 насны ангиллаар болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон суралцагчдадаа баяр хүргэж, амжилт хүсье.
Мэндчилгээ
We would like to congratulate the teachers and staff of “New Beginning” International School on the 30th World Teachers’ Day and the 58th Mongolian Teachers’ Day, and wish them happiness and well-being.
