Мэдээ
Хөл хорионы үед бид хэрхэн суралцаж байна вэ?
Монгол Улсын Засгийн Газар, Улсын Онцгой Комиссын шийдвэрээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед БИ ГЭРТЭЭ байж, хайртай гэр бүлтэйгээ хамт байна.
Урлаг, уран зургийн булан
“Шинэ эхлэл” ОУХСС-ийн зураг зүйн багш Ганхүүгийн Галмандахын уран бүтээлийг толилуулж байна. 


Тэрээр 1988 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 2010 онд МУБИС-ийн ДУТС-ийг дүрслэх урлаг, дизайны багш мэргэжлээр төгссөн. 2011-2017 онд Нийслэлийн 44-р сургуулийн Дүрслэх урлагийн багшаар— with Gankhuu Galmandakh, 2017-2020 онд олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн зураг зүйн багшаар ажиллаж байна.
Амжилтууд
- 2017 онд “Шинэ бүтээл” хамтарсан үзэсгэлэн “Bum art gallery”
- 2018 онд “Авьяасын хур” хамтарсан үзэсгэлэн
- 2019 онд “Алтан намар” хамтарсан үзэсгэлэн “Mongol art gallery”
- 2015 онд дүрслэх урлагийн багш нарын нийслэлийн олимпиадын 3-р байр
- 2018 онд дүрслэх урлагийн багш нарын улсын олимпиадын тусгай байр
Galmandakh Gankhuu багшдаа улам их амжилтыг хүсэн ерөөе. 
Japan Super Science Fair 2020
Япон улсын Киото хотын Рицүмейкан ахлах сургуулиас 18 дахь удаагийн “JSSF” арга хэмжээг энэ жил анх удаа онлайнаар, 10-р сарын 31, 11-р сарын 1, 7, 8, 14, 15-ны өдрүүдэд “Zoom” программ ашиглан зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т дэлхийн өнцөг булан бүрээс 25 улсын 63 сургуулийн шинжлэх ухааныг сонирхон судалж буй ахлах ангийн суралцагчид оролцож байна.
“JSSF” арга хэмжээнд олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид Монгол Улсаа төлөөлөн 3 дахь удаагаа амжилттай оролцож байгаа бөгөөд энэ жилийн “JSSF-2020”-т физикийн багш У.Мөнх-Очироор удирдуулсан, 12б ангийн суралцагч А.Мөнх-Оргил ахлагчтай, 11б ангийн суралцагч Э.Уянга, Ж.Тэнгис нарын баг “Морин хуур болон хийл хөгжмийн дууны долгионы шинж чанарыг харьцуулан судлах нь” сэдэвт судалгааны ажлаар оролцож, нийгмийн ажилтан Ж.Оюунцэцэг, англи хэлний багш Б.Золзаяа, мэдээллийн технологийн ажилтан Б.Баатарзаан нар хамтран ажиллаж байна.
“JSSF-2020”-т оролцож буй багууд нийт 3 хэсэгт хуваагдан, хуваарийн дагуу өдөр тутмын онлайн хөтөлбөрт оролцож байгаа бөгөөд “Шинэ эхлэл” сургуулийн багш, суралцагчид 10-р сарын 31, 11-р сарын 1-ний өдрүүдэд нээлтийн болон туршлага солилцох үйл ажиллагаанд оролцож, 11-р сарын 7-ны өдөр багийн илтгэгч суралцагч Ж.Тэнгис судалгааны ажлаа амжилттай танилцууллаа.
11-р сарын 8-ны өдөр багийн ахлагч А.Мөнх-Оргил судалгааны илтгэлээ танилцуулах бөгөөд “JSSF-2020”-т оролцож буй багш, суралцагчдадаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
“Багш мэргэжил ирээдүйд …” хэлэлцүүлэг
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдөр Монгол улсын Зөвлөх багш нарын “Багш мэргэжил ирээдүйд…” хэлэлцүүлэг зохион боллоо. Хэлэлцүүлэгт олон улсын хөтөлбөрийн сургалттай, нийслэлийн ерөнхий боловсролын “Шинэ эхлэл” сургуулийн Монгол хэлний багш Д.Туяа /Монгол улсын зөвлөх багш, хэл шинжлэлийн ухааны доктор/ багш маань оролцлоо.
Мэргэжлийн үнэт туршлага, алтан сургаалиараа залуу багш нартаа үлгэрлэдэг, бахархан дуурайх багш Д.Туяа тандаа эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
Багш нар шагнууллаа
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдөр физикийн багш У.Мөнх-Очир БШУЯ-ны ЖУУХ БИЧИГ-ээр, “Шинэ эрин” сургуулийн сургалтын менежер асан Ганбаатарын нэрэмжит “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАГШ” -аар Математикийн багш А.Айтолхын шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхий зүйлээр тус тус шагнууллаа. Багш нартаа ажлын өндөр амжилт, амьдралын их аз жаргалыг хүсэн ерөөе.
Багш нарын баярын хурал – 2020
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан дараах багш, ажилтнууд шагнал хүртлээ.
- “Шилдэг багш” – химийн багш Ж.Батхишиг
- “Шилдэг ажилтан” – нярав Д.Баяржаргал
- “Тэргүүний заах аргын нэгдэл” – ГХЗАН
- 2020 оны ЭЕШ-ын амжилтаар БГД-т тэргүүлсэн, физикийн багш У.Мөнх-Очир
Багш ажилтнууддаа баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.
Сурагчийн нэг өдөр – 2020
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан “Шинэ эхлэл” сургуулийн “Сурагчийн нэг өдөр” үйл ажиллагаа амжилттай боллоо. Сургуулийнхаа багш, ажилтнуудыг орлон, хамтран ажилласан 12а, 12б ангийн хамт олонд талархал илэрхийлье. Хайрт шавь нарын минь хүсэл мөрөөдөл бүхэн биелэх болтугай.
Ахмадын баяр – 2020
“Шинэ эхлэл” сургуулийн ахмадууддаа баярын мэнд хүргэе.
Та нар минь урт насалж, удаан жаргаарай.