Newbeginning
Posts by :
“Owlypia Global Around” англи хэлний олимпиад 08 дугаар сарын 10-16-ны өдрүүдэд ИБУИВУ-ын нийслэл Лондон хотын “Westminster University” их сургууль дээр зохион байгуулагдаж, 10 орны 45 гаруй баг, 160 орчим оролцогчид оролцлоо. Монгол улсаас “Шинэ эхлэл” сургуулийн 7 суралцагч, 3 баг оролцож, 5 төрлийн тэмцээнээс 4 алт, 3 мөнгөн медаль хүртэж бахдам амжилт үзүүллээ.
“Owlins” багийн төрөлд 30 баг оролцлоо. Энэ төрөлд манай 3 баг амжилттай оролцож, 7Б ангийн суралцагч Ц.Төгөлдөр, Т.Түших-Ирэдүй нарын гишүүдтэй “DMongolz” баг алтан медаль, шилдгийн шилдэг багийн 3 дугаар байр, цом, өргөмжлөл, Pen Down Challenge, Speech- Craft Challenge, Team Spirit Challenge шагналуудыг хүртэж, мөн “The Best Debate” суралцагчаар Ц.Төгөлдөр шалгарлаа.
Ганцаарчилсан төрөлд 7Б ангийн суралцагч А.Эринхүү, Ц.Төгөлдөр, А.Ган -Эрдэнэ Т.Түших-Ирээдүй нар алтан медаль


, Б.Бат -Эрдэнэ, Т.Тэмүүлэн, Г.Батбуян нар мөнгөн медаль 

хүртлээ. Мөн Ц.Төгөлдөр шилдгийн шилдэг оролцогч шалгаруулах номинацийн 4-р байранд шалгарлаа.
Хичээл зүтгэлтэй байж, өндөр амжилт гаргасан суралцагчид болон бэлтгэсэн англи хэлний багш Б.Баяртсайханд баяр хүргэе. Хүүхдүүдээ үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Бизнес судлалын багш
“Robot Challenge World 2025″ робот технологийн тэмцээн
“Robot Challenge 2025″ робот технологийн тэмцээн 08 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотын “University of Science and Technology Beijing” их сургууль дээр зохион байгуулагдаж, 42 орны 2300 гаруй баг, клубын 50000-аад оролцогчид оролцлоо. Тус тэмцээнд Шинэ Эхлэл сургуулийн 1 багш, 7 суралцагч амжилттай оролцлоо.
Automatic Mega Sumo (Senior) төрөлд 8Б ангийн суралцагч Г.Оюут-Од хүрэл медаль хүртлээ. Robot Rugby (Senior) төрөлд 11А ангийн суралцагч Г.Нямбаяр, 11Б ангийн суралцагч А.Өсөх-Ирээдүй, 9А ангийн суралцагч Ц.Тэнгис нарын бүрэлдэхүүнтэй баг Advanced түвшинд шалгарлаа. Мөн Робопарад төрөлд 7А ангийн суралцагч Б.Гандөлгөөн, Б.Дүүрэнбаяр, 6А ангийн суралцагч Б.Сайханбилэг нарын бүрэлдэхүүнтэй баг 5-р байранд шалгарлаа.
Хичээл зүтгэл гарган санаачлагатай оролцсон суралцагчдадаа баяр хүргэе! Үргэлж дэмждэг эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Англи хэлний багш
2. Биологийн багш
3. Хөгжмийн багш
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Англи хэлний багш
Төгсөгчдийн сагсан бөмбөгийн тэмцээн 2025
2025 оны 08-р сарын 09-ний өдөр “Шинэ эхлэл” ОУХСС-ийн төгсөгчдийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж, дүнгээ гаргалаа.
Тэмцээний дүн:
Амжилттай оролцсон төгсөгчдөдөө баяр хүргэж, амжилт хүсье. Мөн тус үйл ажиллагааг дэмжин оролцсон үе үеийн багш, ажилтнууддаа талархал илэрхийлье.
“Төв Робо – 2025” робот технологийн сургалт, тэмцээн
Хүүхэд залуучуудын инженерчлэл, технологи, шинжлэх ухааны мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх зорилготой “Төв Робо – 2025” робот технологийн сургалт, тэмцээн Төв аймгийн Зуунмод суманд 7-р сарын 21-нээс 23-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд БНСУ-ын Сөүл хотын ахлах сургуулиуд, олон улсын хөтөлбөрийн сургалттай “Шинэ эхлэл”, “Шинэ эрин”, “Монгол тэмүүлэл”, “Оргил” сургуулиуд, Төв аймгийн ЕБС-иудын багш, ажилтан, суралцагчид оролцлоо.
Амжилттай оролцож, сертификат, медаль гардан авсан суралцагчид болон бэлтгэсэн багш, ажилтнууддаа баяр хүргэж, улам их амжилтыг хүсье. Мөн дэмжиж оролцсон эцэг эх, асран хамгаалагчдадаа талархал илэрхийлье.
“IMS Academy”-ийн Англи хэлний зуны сургалт
АНГЛИ ХЭЛНИЙ ЗУНЫ СУРГАЛТ – IMS Academy, Сэбү хот, Филиппин улс, 2025.06.21-2025.07.18
Англи хэлний мэдлэгийг ахиулах, олон улсын соёл, зан заншилтай танилцах, гадаад орчинд бие даан суралцах, шинийг эрэлхийлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Филиппин улсын Сэбү хот дахь “IMS Academy”-ийн зохион байгуулдаг олон улсын суралцагчдад зориулсан англи хэлний зуны сургалтад Шинэ эхлэл сургуулийн 7-10 дугаар ангийн суралцагчид хамрагдлаа.
Тус сургалтын үр дүнд суралцагчдын англи хэлний ярих, сонсох, бичих, унших, бие даан суралцах чадвар нэмэгдэж, шинэ найз нөхөдтэй болж, олон улсын соёлд хүндэтгэлтэй хандах, бусдыг ойлгох, туслах, дэмжиж хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх арга барил нь сайжирч, хүүхэд бүр хэлний түвшингээ ахиулсан амжилттайгаар зуны амралтынхаа нэгээхэн хугацааг үр бүтээлтэй өнгөрүүллээ.
Энэхүү сургалт, үйл ажиллагаанд оролцоход биднийг дэмжиж, хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагчид болон доктор, профессор Я.Эрдэнэчимэг захиралтай BTG академийн хамт олон, Шинэ Эхлэл сургуулийн түүх, нийгмийн ухааны багш А.Долгорсүрэн нарт талархал илэрхийлье.
Ажлын байрны зар
Олон улсын хөтөлбөрийн сургалттай, төрийн өмчит, ерөнхий боловсролын Шинэ Эхлэл сургууль дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
1. Химийн багш
2. Биологийн багш
3. Хөгжмийн багш
4. Бизнес судлалын багш
5. Байгалийн ухааны лаборант
Англи хэлний зуны сургалт 2025
2025 оны 06-р сарын 15-наас 06-р сарын 24-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газарт байрлах “Баянгол” хүүхдийн зусланд зохион байгуулагдсан зуны Англи хэлний сургалтад Шинэ Эхлэл сургуулийн 6-8-р ангийн 123 суралцагч амжилттай хамрагдлаа.
Суралцагчид Монгол болон Филиппин багш нарын чиглүүлгэн дор Англи хэлний ярих, сонсох, унших, бичих чадвараа сайжруулах , хэл зүйн мэдлэгээ бататгах, үгсийн сангаа баяжуулах , IELTS-ийн шалгалтын даалгавруудтай танилцах зэргээр өөрсдийн мэдлэг чадвараа ахиулан, амжилттай суралцаж, сертификатаа гардан авлаа. Мөн сургалтын дараа суралцагчид хүүхэд хөгжүүлэх олон төрлийн сонирхолтой хөтөлбөрүүд болон гадаад багшийн соёлын цагт хамтдаа оролцож, өөрсдийн авьяас чадвараа хөгжүүлэн, шилдгүүдээ тодруулсан бөгөөд 6Б, 7А, 8А ангиудын NASA бүлэг шилдэг бүлгээр шалгарч, цомын эзэн боллоо.
Биднийг дэмжин ажилласан эцэг эх, асран хамгаалагчдадаа баярлалаа.